Хоёр улсын харилцаа руу татан авчраад ГХЯ ба ЭСЯ, ДТГ-ыг яллаад байх хэрэггүй. Хятадыг хараагаад бүр ч утгагүй. Монголчууд өөрсдөө л хичээх асуудал шүү дээ. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад монголчууд өөрсдийгөө эрүүл саруул байна гэж нотлоод хил нэвтрээд байхад асуудал үүсэхгүй шүү дээ.
Ийм лут бүтээлийн цаана гарсан эрхэм хоёр шавь Н.Доржсүрэн, Ж.Оргил-Эрдэнэ нарт багшийн зүгээс халуун талархал дэвшүүлье! Номын хур буух болтугай!
Шатахуун хомсодсон, тэр шатахууныг нь Төр нь олж ирж дийлэхгүй байгаа тухай бус энэ хотод чинь машин нь хэт ихдээд, хэрэглээ нь учир утгаа алдаад (тэнэглэл рүү явж орсон!), энэ хотод явж буй нийт машины 70-80 хувь огтын хэрэггүй, ихэнхи нь цаг нөхцөөж (ихээхэн завтай хүмүүс!),тэр хэрээрээ тэр “тансаглал”-аа (хайран алтан цаг, хайран шатахуун) Төрөөсөө нэхэж яваа царай нь тэр юм. Тэрхүү 70-80 хувь 7 хоног байтугай бүтэн сар шатахуунгүй зогссон ч Монгол орон нураад уначихгүй, тэдний машин унаагаар Монгол орон огтоос дутахгүй.
УИХ-ын нөхөн сонгуульд өргөх үгс. Нам-улс төр харгалзахгүй дайх үгс. Сонгино хайрхан дүүрэгт өрсөлдөж буй Э.Батшугарын талаар сэтгэгдлээ дүгнэлттэйгээ хослуулан хэллээ гэж бодоорой.
Цаг хугацаа урсан одож 40 хаврыг улбаалсан ч тэр жилийн Шинийн нэгний өдрийн түүхэн нислэг нь орчин үеийн Хятад орны хувьд барууны ертөнцийн хаалгыг нээж, өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын гараанд хийсэн түүхэн алхам байлаа.
Төв Азид Оросын чин хүслийг тээсэн «ШХАБ-ОДКБ» гэсэн геополитикийн холбоос дөнгөж буй болж байх яг энэ мөчид харин Турк аль хэдийнээ хийдгээ хийчихсэн, «ШХАБ-ОДКБ» гэдгээс илүүтэй «АСРИКА» гэх исламын холбоо, түүнийг санаачлагч ба хэрэгжүүлэгч Эрдоганы бодлого[8] ид хэрэгжиж эхлээд байгааг бид анзаарах ёстой.