Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Цэгэн цохилт

Нийгэмд буцалж өрнөж буй үйл явдлуудад хариу өгөхөөр 2021 оны нийтлэлээ эргэж толилуулъя. Дөрвөн жил чилийтлээ өнгөрчхөөд байхад өөрчлөлт, дэвшил байхгүй байгаад л цухалдаад ийм шийдэлд хүрлээ. Хүлцэн уншина уу. ЦЭГЭН ЦОХИЛТ гэж нэрлэхээс өөрөөр нэр томьёо олдоггүй ээ!

Нэг сая хүн шингээх бэлээхэн том талбар СЭЛЭНГЭ-ДАРХАН

УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд Ж.Энхбаяртай хуучилснаа болон миний өөрийн байр суурийг дор буулгая.


Аваар ослын байдалд өвөлждөг–дуусашгүй!

- Манай үе үеийн Засгийн газрууд чөмгөө дундартал ажилладаг. Сайд дарга нар, улс төрчид нь шар махтайгаа хатдаг, хүлээн зөвшөөрч байна. Амласнаа, зориглосноо хэрэгжүүлж чаддаггүй, эсвэл амждаггүй байсаар халаагаа өгдөг. - Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тул нийслэл хотыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлдэг.

Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга

Аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт тусгайлсан ийм өргөмжлөлийг асар их мөнгөн шагналтай олгодог болъё. Танай аймаг, Танай сумын уугуул, тэгсэн атлаа нийслэлийг бараадаад бүр дордоод ядуурч золбирсон, гуйлгачилсан, модоо барьсан хэчнээн монгол хүн, хэчнээн монгол айл өрхийг эргүүлж нутагтаа татан авч аж амьдралыг нь дээшлүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая!

ОНЫ ӨРГӨМЖЛӨЛ

Оны төгсгөлд ажил үйлсээ дүгнэж хамт олноороо ЁОЛК хийж, оны элдэв өргөмжлөл, бэлэг дурсгал өгдөг нь түгээмэл үзэгдэл. Ажаад байхад дэлхийн ямар ч улс үндэстнээс илүүтэйгээр монголчууд бид Ёолкноороо баярлаж цэнгэдэг. Жаргаж цэнгэж сурсан ард түмэн.