Доржготов

@dorjgotov
320
нийтлэл
10,097,844
уншигдсан
12,814
сэтгэгдэл

Хоёрыг бус бүр гурвыг хөөж алцганах тэнэглэл

Кирилл үсэг хаях орос ахаас холдуулах хорт бодлого гэх явцгүй мулгуу ил бялдуучлалаа өдгөө аргагүйн эрхэнд нуугаад, юутай ч цаг хожихоор латин үсэгт шилжихэд 2030-2040 он хүртэл үргэлжлэх маш түвэгтэй ажил ундарна гэж Академийн ерөнхийлөгч баахан шалтаг тоочив. Дургүйд хүчгүй. 2030 гэвэл 12, 2040 гэвэл 22 жил. Ганц кирилл ч бус, гол нь үеэ өнгөрөөгөөд хэрэггүй болсон бүхнээсээ хагацаж тэвчихгүй үхэн хатан зууралдсанаар хөгжлийн хурд саарч, эрч хүч суларч буйг эрдэмтэд маниас илүү мэднэ.

Чирэгдэгчид & шимэгчид ​

Халамжаар сонгогдох, халамжаар амьдрах хоёр ихэр юм. Манай өнөөдрийн ардчилал юм. Маргааш өдрийн дампуурал юм. Иймэрхүү шүлэг байлуу.

Төрийн түшээддээ хайр зарлая

Монголчууд бие биеэ хайрладаг болж чадвал Их хөршийн геополитик саармагжина.

Сэтгэх багтаамж

Ярилцах, хэлэлцэх, зөвшилцөх, дүйцэлдэх, цэц булаалдах, маргах, хэрэлдэх, тэмцэлдэх, хонзогнох, дайсагнах гэх монгол үгс утгын эрс ялгаатай. Амьдралаас ундардаг түмэн янзын нууцыг хамтын ухаанаар тайлах явцад энэ олон ойролцоо үг үүссэн биз ээ.
#улстөр #нийтлэл

Гичий чонын гиншээ

Борхондлойт гэгч алдарт өлөгчнийг Дүгнэн хайрхны өмч гэнэ. Малаа хааяа шоглуулавч түүгээр оролдохоос хулчийж, “хангай хэрэглэжээ” хэмээн залбирна. Борхондлойт буутай анчинд ерөөсөө үзэгдэхгүй, буугүй хүнтэй байнга таарах бөгөөд айж эмээхгүй, бүр зугтаах ч үгүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Заяасан нутаг жаргалтай нийгэм

Эдүгээ Хөвсгөлийн тайгын урцад аж төрөгч 200 цаатан бидний нүдэнд ямар харагддаг билээ, бид өндөр хөгжилтэй том орныхонд тийм л харагдаж байгаа гээд нэг бодоод үз.