Арван гуравдугаар зууны үеийн Монголын эзэнт гүрнийг одоо үеийн дэлхийн хүн ам зүй, газрын зураг дээр дүрсэлбэл гурван тэрбум хүн ам бүхий гучин гурван улсыг захирч буйтай дүйцэж байгаа юм. Бараг л дэлхийн хүн амын тал нь гэсэн үг. Ихэнх түүхчид тухайн үед буюу Чингис хааны удирдлаган дор Монголын эзэнт гүрэн дөнгөж нэг сая орчим л Монгол туургатан байсан гэж үзэх агаад энэ нь одоогийн зарим нэг дэлхийн аварга корпорациудын ажилчдын тоотой бараг дөхөж очно.
#чингис хаан
#монгол бахархал
#эзэн гүрэн
Синдикат ярилцлага – Эксклюсив ес дэх дугаараар ЭдТекийг онцолж байна. Технологи ашиглан боловсролын салбарт реформ хийж байгаа залуусыг та бүхэнд танилцуулъя. Нэвтрүүлгийн зочин TomYо-г үүсгэн байгуулагч В.Баярсайхан байлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#боловсрол
#залуус
#шинэ үе
#эдтек
Энэ гурван холбоо үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар 2022 оныг угтах шинэ жилийн үгэн дээрээ тус бүртээ онцолжээ. Харин 2020 оныг үдэж, 2021 оныг угтаж байсан мөчид төрийн гурван өндөрлөг Шударга ёс, Хувьсгал, Ард түмэн гэдэг үгсийг дор бүрнээ онцолж байв.
#ерөнхий сайд
#ерөнхийлөгч
#уих-ын дарга
#шинэ жилийн үг
Сургуульд байхдаа би өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд зөв зүйлийн төлөө тэмцэх ёстой гэдгийг ойлгосон. Даунтай хүн бусдын адил амьдралыг бүрэн мэдэрч, бүтэн таашаал авч чаддаг юм шүү. Бид бас ийм ЭРХТЭЙ.
#даун синдром
#тэгш оролцоо
#хүртээмжтэй нийгэм
3-р сарын 20-ны Даваа гаригт Mонгол нэршлийн ташаа хэрэглээг засаж залруулах, Mонгол угсаатан, хэл, соёлтой холбон зохистой хэрэглэж хэвшихийг НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан тусгай үйл ажиллагаа Женев хотод байрлах НҮБ-ын Европын төв ордонд боллоо.
#даун синдром
#хүний эрх
#дауны хам шинж
#нүб