залуус 8 нийтлэл байна

Залуусын хөдөлмөр эрхлэлт

Монгол Улс залуусын орон гэгддэг хэдий ч боловсролын чанар, ажил олгогчдын идэвхгүй оролцоо, ​төрийн байгууллагуудын уялдаа сулаас болж хөдөлмөрийн зах зээл дээр цэцгийн эмзэг дэлбээ шиг нөхцөл байдалтай тулдаг. Энэ салбарт залуусын өмнө тулгамдаад байгаа асуудлууд болон шийдлийг 68 дахь дугаараар онцолж байна. Зочдоор “Лоринет” сангийн хөтөлбөр, мэдлэгийн менежер Т.Хандсүрэн, “Зориг” сангийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Бат-Оргил, “Nitotech” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай, “Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг”-ийн ахлах мэргэжилтэн Г.Билгүүн нар уригдлаа. ​
#ажил эрхлэлт #залуус #хөдөлмөрийн зах зээл

Би ардчиллын хүн

#Уухай! бол АН, МАН, ХҮН, нам бус залуучуудын нэгдэл, нийгмээ өөрчлөх хөдөлгөөн юм. Уухай клуб 4 дэх цуврал ярилцлагаа Д.Энхбатыг урин 2021 оны 4 дүгээр сарын 30-ны 20 цагт Клабхаус дээр олон нийттэй нээлттэй ярилцаж, тэдний асуултад хариуллаа. Энэхүү ярилцлагын видео бичлэгийг текст болгон хөрвүүлэхэд дэмжлэг үзүүлсэн “Чимэгэ бичээч” системд талархаж байна. Ярилцлагыг бүрэн хэмжээний видео бичлэгийн хамт текст хувилбараар тоймлон нийтэлж байгааг хүлээн авна уу.
#ерөнхийлөгчийн сонгууль #залуус #оролцоо #уухай

30 хүртэлх насны залуусын улс төр

2020 онд сонголт хийхэд улам л хүнд хэцүү болоод байна даа. Яадаг юм байгаа юм хэдүүлээ...
#залуус #залуучууд #сонгууль #улс төр

The Wasabies

“Babu&Vinzo үнэ цэнийн эрэлд” видкаст анх удаа олон зочинтой дугаараа хийлээ. Энэ удаагийн зочноор охидын The Wasabies хамтлаг уригдав. Эд маань тун удахгүй өөрсдийн түүхээ өгүүлсэн комик цуврал номыг худалдаанд гаргах юм. Шинэ залуу үеийн үнэ цэнийн тухай ярилцсан сонирхолтой дугаарыг та бүхэн видео болон текст форматаар хүлээн авч үзэж уншаарай.
#залуус #урлаг #шинэ үе #wasabies

Бид хөмөрсөн тогооноос гарах ёстой.

Синдикат ярилцлага – Эксклюсив ес дэх дугаараар ЭдТекийг онцолж байна. Технологи ашиглан боловсролын салбарт реформ хийж байгаа залуусыг та бүхэнд танилцуулъя. Нэвтрүүлгийн зочин TomYо-г үүсгэн байгуулагч В.Баярсайхан байлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу. ​​
#боловсрол #залуус #шинэ үе #эдтек

Улс төрийг шүүмжлээд байвал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрөө оролц!

Аргентин улсын Конгрессийн гишүүн Факундо болон Боловсрол ба спортын сайд Эстэбан нартай уулзаж, туршлага болон зорилгыг нь яриулав.
#залуус #залуусын оролцоо #улс төр #уухай #шинэ үе #электорат

Зорилгогүй, зориггүй хүн бусдад хэзээд үл үзэгдэгч байдаг

Колумб улсын ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Juan Manuel Santos-тай уулзах завшаан тохиов. Мань эрийг Time сэтгүүл дэлхийн хамгийн их нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулж байсан бөгөөд Колумб улсын түүхэнд хамгийн олон хүний саналаар 2010 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2014 онд бас улиран сонгогдож байв.
#авилга #боловсрол #залуус #улс төр #өөрчлөлт

Монгол залуучуудын орон биш! Мөн?

2019 оны Монголын эдийн засгийн форумын үеэр “Залуу Монгол” нэгдсэн хэлэлцүүлэг болов. Энэ хэлэлцүүлэгт 70, 80, 90, 2000 төлөөлөл болсон шижигнэсэн 5 залуу оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн. “IRIM” судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар, ”Оюу Толгой” компанийн нөөц болон системийн менежер А.Одончимэг, “Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа, МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан, “Investrade academy”-ийг үүсгэн байгуулагч Ү.Батмагнай нар Монголыг залуусын орон гэж дүгнэв үү? ​
#иргэний оролцоо #залуус #залуучууд #залуусын оролцоо