залуучууд 5 нийтлэл байна

Улс төрийн саад

Нас, хүйс, үзэл бодлоос үл хамааран бие биедээ хүндэтгэлтэй хандах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь ардчиллын амин сүнс. Энэ утгаар улсаараа бид төлөвшлийн үе шатандаа явж байна гэж хэлж болохоор байна. Одоог хүртэл олон залуучууд улс төрд орох, намын үйл ажиллагаанд оролцох, намын гишүүн болохыг ичгүүртэй, бохир, онигоотой, муухай зүйл гэж боддог хэвээр байна. Улс төрийн идэвхитэй оролцоогоороо бахархаж явдаг, бардам ажилладаг залуус цөөхөн байна. Энэ үйлийг түүчээлэн ажиллаж буй эрхмүүдийг урин нэвтрүүлгийнхээ 61 дэх дугаарыг хийлээ. Зочдоор “Эдүкэйтэд Энтерпрайз” компанийн захирал О.Энхзул, МУБИС-ийн багш, Улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од, ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд нарыг урьлаа.
#залуучууд #оролцоо #улс төр #эмэгтэйчүүд

Улс төр дэх залуучуудын оролцоо

Манай нэвтрүүлгийн 54 дэх дугаар танд мульти форматаар хүрч байна. Сонгуулийн мөчлөгтэй энэ хугацаанд залуучуудын нийгмийн идэвх, улс төрийн оролцоо, хөгжлийн эрх, шийдвэр гаргах түвшинд очих боломж бас сорилтын тухай АН, МАН, ХҮН, МАХН-ын идэр насны залуусыг урьж хэлэлцлээ.
#залуучууд #улс төр #оролцоо

30 хүртэлх насны залуусын улс төр

2020 онд сонголт хийхэд улам л хүнд хэцүү болоод байна даа. Яадаг юм байгаа юм хэдүүлээ...
#залуус #залуучууд #сонгууль #улс төр

Сонго – Бүү Уйл

Манай багийн ээлжит 51 дэх шинэ дугаар та бүхэнд мульти форматаар (видео болон текст) хүрч байна. USAID Mongolia, Азийн Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” санаачилгыг манай нэвтрүүлэг дэмжин ажиллаж байна. Залуус аа, сонгуульдаа идэвхтэй бас хариуцлагатай оролцож, ирээдүйгээ гартаа атгая! Нэвтрүүлгийн зочдоор “Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл, “Зориг Сан”-гийн зөвлөх, улс төр судлаач С.Болдсайхан, “Хархорум дижитал”-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат, Фэйсбүүкийн “УУлАА” группын принцесс Б.Ялгуун нар оролцлоо.
#залуучууд #сонгууль #шинэ үе

Монгол залуучуудын орон биш! Мөн?

2019 оны Монголын эдийн засгийн форумын үеэр “Залуу Монгол” нэгдсэн хэлэлцүүлэг болов. Энэ хэлэлцүүлэгт 70, 80, 90, 2000 төлөөлөл болсон шижигнэсэн 5 залуу оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн. “IRIM” судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар, ”Оюу Толгой” компанийн нөөц болон системийн менежер А.Одончимэг, “Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа, МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан, “Investrade academy”-ийг үүсгэн байгуулагч Ү.Батмагнай нар Монголыг залуусын орон гэж дүгнэв үү? ​
#иргэний оролцоо #залуус #залуучууд #залуусын оролцоо