оролцоо 3 нийтлэл байна

Улс төрийн саад

Нас, хүйс, үзэл бодлоос үл хамааран бие биедээ хүндэтгэлтэй хандах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь ардчиллын амин сүнс. Энэ утгаар улсаараа бид төлөвшлийн үе шатандаа явж байна гэж хэлж болохоор байна. Одоог хүртэл олон залуучууд улс төрд орох, намын үйл ажиллагаанд оролцох, намын гишүүн болохыг ичгүүртэй, бохир, онигоотой, муухай зүйл гэж боддог хэвээр байна. Улс төрийн идэвхитэй оролцоогоороо бахархаж явдаг, бардам ажилладаг залуус цөөхөн байна. Энэ үйлийг түүчээлэн ажиллаж буй эрхмүүдийг урин нэвтрүүлгийнхээ 61 дэх дугаарыг хийлээ. Зочдоор “Эдүкэйтэд Энтерпрайз” компанийн захирал О.Энхзул, МУБИС-ийн багш, Улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од, ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд нарыг урьлаа.
#залуучууд #оролцоо #улс төр #эмэгтэйчүүд

Би ардчиллын хүн

#Уухай! бол АН, МАН, ХҮН, нам бус залуучуудын нэгдэл, нийгмээ өөрчлөх хөдөлгөөн юм. Уухай клуб 4 дэх цуврал ярилцлагаа Д.Энхбатыг урин 2021 оны 4 дүгээр сарын 30-ны 20 цагт Клабхаус дээр олон нийттэй нээлттэй ярилцаж, тэдний асуултад хариуллаа. Энэхүү ярилцлагын видео бичлэгийг текст болгон хөрвүүлэхэд дэмжлэг үзүүлсэн “Чимэгэ бичээч” системд талархаж байна. Ярилцлагыг бүрэн хэмжээний видео бичлэгийн хамт текст хувилбараар тоймлон нийтэлж байгааг хүлээн авна уу.
#ерөнхийлөгчийн сонгууль #залуус #оролцоо #уухай

Улс төр дэх залуучуудын оролцоо

Манай нэвтрүүлгийн 54 дэх дугаар танд мульти форматаар хүрч байна. Сонгуулийн мөчлөгтэй энэ хугацаанд залуучуудын нийгмийн идэвх, улс төрийн оролцоо, хөгжлийн эрх, шийдвэр гаргах түвшинд очих боломж бас сорилтын тухай АН, МАН, ХҮН, МАХН-ын идэр насны залуусыг урьж хэлэлцлээ.
#залуучууд #улс төр #оролцоо