“Babu&Vinzo үнэ цэнийн эрэлд” видкаст анх удаа олон зочинтой дугаараа хийлээ. Энэ удаагийн зочноор охидын The Wasabies хамтлаг уригдав. Эд маань тун удахгүй өөрсдийн түүхээ өгүүлсэн комик цуврал номыг худалдаанд гаргах юм. Шинэ залуу үеийн үнэ цэнийн тухай ярилцсан сонирхолтой дугаарыг та бүхэн видео болон текст форматаар хүлээн авч үзэж уншаарай.
#залуус
#урлаг
#шинэ үе
#wasabies
Манай нийгэмд үүссэн асуудлуудыг технологи өргөс авч буй мэт шийдэж чадах уу, хүний нийгмийн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн технологи мөн үү, компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа багасгах боломж үүсэх үү гэдэг асуултуудын хариу олох зорилгоор 64 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, “Амар” даатгалын компанийн бизнес хөгжлийн захирал Т.Тэлмэн, хууль Г.Уянгахишиг, “Корекс” компанийн гүйцэтгэх захирал М.Золжаргал нар оролцлоо.
#блокчэйн
#метаверс
#технологи
#корекс
#үндэсний сүлжээ
#үндэсний блокчэйн
Алдарт Самсунгийн түүх үнэхээр харгис юм. Дайн, үхэл, цус, авлига, хээл хахууль, айдас, хүчирхийлэл, гэр бүлийн зодоон, улс төр, мафи, золиос бас зориг.
#бизнес
#самсунг
Манай нэвтрүүлгийн 60 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. Энэ удаагийн дугаараар бид халаасны хулгайн гэмт хэрэг, тэр дундаа гар утасны хулгайн асуудлыг хөндлөө. Жил бүр 5000 орчим халаасны хулгайн гэмт хэргийн дуудлага ирдэг бөгөөд тэдгээрийн 80 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг. Халаасны хулгайн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцахаар НЦУГ-ын МШГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахмад Т.Одбаатар, СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.Жавхлан, Технозон ХХК-ийн Маркетинг борлуулалт хариуцсан захирал Э.Батжаргал, HUAWEI Монгол дахь хэрэглэгчийн бизнес группийн борлуулалт хариуцсан захирал С.Энхтуяа нарыг зочдоор урьлаа.
#хариуцлага
#халаасны хулгай
#гар утас
#байна уу
#байна
Манай нэвтрүүлгийн 54 дэх дугаар танд мульти форматаар хүрч байна. Сонгуулийн мөчлөгтэй энэ хугацаанд залуучуудын нийгмийн идэвх, улс төрийн оролцоо, хөгжлийн эрх, шийдвэр гаргах түвшинд очих боломж бас сорилтын тухай АН, МАН, ХҮН, МАХН-ын идэр насны залуусыг урьж хэлэлцлээ.
#залуучууд
#улс төр
#оролцоо
Багабаянд өнгөрүүлсэн 15 хоногийн өдрийн тэмдэглэлийн сүүлчийн бичвэр. Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.
#карантин
#ковид
#ковид19
#коронавирус