Манай нэвтрүүлгийн 60 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. Энэ удаагийн дугаараар бид халаасны хулгайн гэмт хэрэг, тэр дундаа гар утасны хулгайн асуудлыг хөндлөө. Жил бүр 5000 орчим халаасны хулгайн гэмт хэргийн дуудлага ирдэг бөгөөд тэдгээрийн 80 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг. Халаасны хулгайн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцахаар НЦУГ-ын МШГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахмад Т.Одбаатар, СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.Жавхлан, Технозон ХХК-ийн Маркетинг борлуулалт хариуцсан захирал Э.Батжаргал, HUAWEI Монгол дахь хэрэглэгчийн бизнес группийн борлуулалт хариуцсан захирал С.Энхтуяа нарыг зочдоор урьлаа.
#хариуцлага
#халаасны хулгай
#гар утас
#байна уу
#байна
2014 онд буюу зургаан жилийн өмнө Монгол Улсын ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцаж байв. Тухайн үед мань эр УИХ-ын гишүүнээс татгалзах саналаа гаргаж нийгэмд багагүй шуугиан тариад байв. Яагаад ийм шийдвэр гаргаж байсан тухайг нь сонсвол улс төрийн тогтолцооны асуудлыг хөндөж байв. Тэр үеэс Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал сайжирсан уу, эсвэл улам муудсан уу? Уншигч та өөрөө дүгнэлт хийнэ биз ээ!
#боловсрол
#улс төр
#эдийн засаг
#уул уурхай
Синдикат ярилцлага – Эксклюсив 14 дэх дугаараар телкогийн старт ап компаниас цахим үйлчилгээг цогцоор нь үзүүлэгч мэдээлэл, харилцаа холбоо, технологийн групп компани болон өргөжиж, богино хугацаанд салбарынхаа түүчээ нь болсон нэгэн компанийг онцолж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Юнител группын гүйцэтгэх захирал Д.Энхбат уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#мэдээллийн технологи
#харилцаа холбоо
#юнител
#интернэт
#контент
Сошиал медиагийн энэ их галзуурал ба үнэн, худал нь мэдэгдэхгүй хэт их мэдээ, сөрөг муухай мэдээллийн улмаас зарим хүмүүс, бүр философичид мэдээ, мэдээлэл бараг хэрэггүй гээд мэтгэлцээд эхэлжээ.
#сошиал медиа
Эртний Грекийн утга зохиолын хамгийн эртний дурсгал болох Хомерийн Илиад, Одиссейгоос авахуулаад бөмбөрцөгийн бүхий л сонгодог зохиол, алдартай туулийг хэвлэн гаргадаг дэлхийн алдарт Penguin Classics хэвлэлийн газар “Монголын Нууц Товчоо”-г энэ онд хэвлэн гаргасан. Үүний орчуулгыг алдарт монголч эрдэмтэн Christopher P. Atwood орчуулсан билээ.
#монголын нууц товчоо