Монголчууд уйдамхай ард түмэн. Дээр нь цөөхүүлээ. Бие биенийхээ сайн мууг андахгүй. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэж ярьдаг нь худлаа шүү. Таньдаг байх тусмаа үл тоодог. Алдааг чинь мэддэг болохоор яаж ч уран донгодоод, яаж ч хичээсэн хүлээж авах нь юу л бол.
-САНГУУДЫН АСУУДЛЫГ СҮҮЛИЙН ДОЛООН ЖИЛ ТАГ ДАРЖ БАЙГААД ОДОО ГАРГАН ИРЖ БАЙГАА НЬ ЭРХ БАРИГЧ НАРЫН ЭЭЛЖИТ “ШОУ” ЮМ-
Иргэдээ вакцинжуулах гэсэн ч вакцины хүрэлцээ муу байгаа улс орнууд байхад Монголын Засгийн газар “Вакцин байна, вакциндаа хамрагдаач” гэж элдвээр л аргадаж байна. Алийн болгон эрхээрээ хатсан хүүхэд шиг гуйлгуулж суух юм бэ. Амьдармаар байвал арчаатайхан л байцгаая, хэдүүлээ.
Би УИХ-ын танхимд хэлж байсан. “Шударга ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэж. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана.
“Залуу үеийнхэн одоо улс орноо авч яваг ээ. Алийн болгон бид тээг болохов. Одоо бид болоо шүү дээ” гэж АН-ын хуучны хэд С.Баяр шиг хэлээд сууж болох л байсан.