NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

ХЯТАДЫН ЦАЙНЫ НУУЦ

Хятад цай нь дотроо зургаан том төрөлтэй: Ногоон цай, цагаан цай, шар цай, улон цай, улаан цай, хар цай. Үндсэн зургаан цайны төрлөөс гадна бас нэг төрлийн цай байдаг ба үүнийг дахин боловсруулсан цай гэж нэрлэдэг. Жишээ нь цэцэгт цай болон шахмал цай гэх мэт. Ихэвчлэн 6+1 гэж нэрлэдэг ба дэлхий дахины цайны төрөл зүйл дэх хамгийн бүрэн цайны систем юм. Цайны үндсэн зургаан төрөл зүйлийн тухай ухагдахууныг Чэнь Юй профессор анх дэвшүүлсэн ба цайны полифеголын исэлтийн түвшин болон исэлтийн аргаас хамааран ангилдаг. Цайны навч нь полифенол агуулах ба агуулагдах хэмжээ нь 18%-36%, полифенолын оксидазыг мөн агуулах бөгөөд эдгээр нь өөр өөр эсийн эрхтэнд тархсан байдаг. Хэрэв полифенол болон полифенолын оксидаз хоорондоо таарвал ферментийн урвал явагдаж, исэлдэх нөлөө үзүүлнэ.

ШАТРЫН АВАРГА ХӨЛӨГ

Америкийн глобал жанжлалын хэмжээ далайц нь нийтээр хүлээн зөвшөөрч байгаачлан аугаа том хэдий ч гүн гүнзгий биш, дотоод, гадаад хүчин зүйлээр хязгаарлагдан баригдсаар байна. Америкийн жанжлал өнгөрсөн үеийн эзэнт гүрнийх шиг шууд удирдахыг бус зөвхөн шийдвэрлэх нөлөө үзүүлэхийг хэлж байгаа юм. Чухамхүү, Евразийн цар хэмжээ болон олон төрх байдал түүнчлэн тэндхийн хэд хэдэн улсуудын хүч чадал Америкийн зүгээс хэрэг явдлын явцыг хянах хэмжээ, далайц болон нөлөөний дорвитой байдлыг хязгаарлаж байна. Евразийн энэ аварга тив нь улс төрийн хувьд үнэхээр гоц, эдийн засгийн хувьд хамгийн амжилттай яваа дэлхийн гүрэнд ч захирагдахын аргагүй дэндүү том хэмжээтэй, дэндүү олон хүн амтай, олон янзын соёлтой, хэзээ язаанаас давилуун санаатай, улс төрийн идэвх бүхий дэндүү олон улстай юм. Чухам иймийн учир Америкийн нөөцийг Евразийн асар том шатрын хөлөг дээр хянуур болгоомжтой, нарийн шалгууртай маш сайтар цэгнэж байж байрлуулах геостратегийн нарийн ур чадвар эн тэргүүний ач холбогдолтой байгаа бол

ГАЗАРЗҮЙН ХҮЧ

Австрали Антарктидаас хэлтэрч хойш хөвсөөр ердөө 35 сая жилийн өмнө арал болсон түүхтэй. Одоо харин Индонезтой мөргөлдөх зам дээр байгаа боловч хоёр орны иргэд санаа зовох зүйлгүй бөгөөд учир нь тус арал тив жилдээ долоон сантиметрийн хурдтайгаар хойшилж байгаа тул мөргөлтөд бэлтгэхэд хэдэн зуун сая жилийн хугацаа байна.

ГАЗАРЗҮЙН ХОРИГ

Оросыг Европын улс гэх үндэслэл ямар байлаа ч олон шалтгаанаар Азийн улс л лав биш. Газар нутгийнх нь 75 хувь Азид багтдаг хэдий ч хүн амынх нь дөнгөж 22 хувь энд оршин суудаг. Сибирь Оросын эрдэс баялаг, газрын тос, байгалийн хийг агуулсан “эрдэнэсийн авдар” байж болох ч хэдэн сар үргэлжилдэг хүйтэн улиралтай, асар том ой тайгаар бүрхэгдсэн, намгархуу нойтон хөрстэй, газар тариаланд таагүй эрс хатуу уур амьсгалтай нутаг. Энэ нутгийг баруунаас зүүн тийш Транс-Сибирийн ба Байгаль-Амарын хоёрхон төмөр зам хөндлөн огтолно. Хойноос өмнө тийш чиглэсэн тээврийн зам бараг үгүй тул урд зүгт өнөөгийн Монгол хийгээд Хятадад хандсан хүчний бодлого явуулахад бэрхшээлтэй. Хүн хүч болон хангамжийн шугам ч байхгүй.

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР

Нэпко компанийн хувьд энэ номын баяраар 170 гаруй нэр төрлийн ном бүтээлүүдээр 3 өдрийн турш уншигч олондоо дэлгэж, номын нээлт, хэлэлцүүлэг, урамшуулалт худалдаа зэрэг олон арга хэмжээнүүдээр номын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

СИ ЖИНЬПИН дэлхийн хамгийн хүчирхэг хүн

Си Жиньпин санасандаа бараг л хүрлээ. Гэтэл 2012 оны есдүгээр сарын эхээр хачирхалтай юм болов: Си Жиньпин ор сураггүй алга болох нь тэр. Тэрээр АНУ-ын тухайн үеийн гадаад харилцааны сайд Хиллари Клинтонтой тохирсон уулзалтаа тасалж, Бээжингээс зүүн өмнө зүгт орших чухал боомт Тяньжинь хотноо болох дэлхийн эдийн засгийн форумд ч ирсэнгүй.7 Тэр үед чухам юу болсон тухай ийм нэгэн таамаглал бий: Сигийн эсрэг талынхан түүнийг биш харин мөн адил улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, хоёр насаар дүү Ли Кэцяныг Хятадын шинэ удирдагч болно гэсэн яриа нам дотроо тараажээ. Сигээс ялгаатай нь тэр “улаан дээдэс”-ийн үр удам биш, харин тариачны хүүхэд. Сигийн нэгэн адил хөдөө орон нутагт ажилласаар ахиж дэвшин, 43 насандаа Хэнань мужийг удирдан Хятадын хамгийн залуу захирагч, дараа нь Ляонин мужийн намын нарийн бичгийн дарга болжээ.