NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

АУГАА УРАН ЗУРГУУД

Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. Аугаа уран зургууд олон төрхтэй. Хамгийн жижиг нь атганд багтахуйц бол хамгийн том нь ордон, сүмүүдийн асар уужим таазаар хөвөрдөг. Уран зургууд мөн өөр олон талаараа, байгаль дэлхийн өчүүхэн нарийны дүрслэлээс хуйларсан хийсвэрлэл, дур булаасан дотно хөргөөс түүхэн цаг мөч, домог, уран зохиолын илэрхийлэл гээд олон янз. Энэхүү номон дох уран зургууд хүн төрөлхтний зуун зууны яруу тансаг мэдрэмжийг төлөөлж буй юм. Зарим нь үйл явдал өгүүлж, таны алс холын газар нутгууд руу аваачих бол зарим нь гоо сайхныг магтан дуулна, харин бусад нь тэсвэрлэхийн аргагүй айдас, аймшигт үзэгдлүүдийг харуулна. Гэхдээ аль нь ч давтагдашгүй онцгой.

МАРТАГДСАН ШИНЖЛЭХ УХААНЫГ ЭРГЭН НЭЭХҮЙ

Амьсгалын олон янзын арга нь бидний биеийн жин, ерөнхий эрүүл мэндэд үнэхээр нөлөөлж, яаж амьсгалж буй нь бидний уушгины багтаамж, түүний үйл ажиллагаанд хамааралтай. Амьсгал бидэнд мэдрэлийн систем болон дархлааны хариу урвалаа удирдах, эрүүл мэндээ сэргээх боломжийг олгож, амьсгалах хэв маягаа өөрчилснөөр урт наслах ч боломжтой аж. Зөв амьсгалахгүй бол бид юу идэж байгаа, бидний ген хэр уян хатан, хэр туранхай, хэр залуу, ухаантай байх ердөөсөө чухал биш. Үүнийг л эдгээр эрдэмтэд нээн илрүүлсэн байна. Эрүүл мэндэд орхигдсон тулгуур багана бол амьсгал юм. Эндээс л бүх зүйл эхэлнэ.

Оксфордын тун товчхон танилцуулга цуврал

1995 оноос Оксфордын их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Тун товчхон танилцуулга цуврал нь эрүүл мэндээс буддын шашин, материал судлалаас сонгодог бүтээл, урлагийн түүхээс даяаршил хүртэлх өргөн хүрээний сэдвүүдийг богино хэлбэрээр бүрэн утгыг илэрхийлдэг. Боть бүр нь үзэл баримтлал, хамрах хүрээ болон сэдвийн талаар сонирхолтой үнэлэмж, гол санаа, сэдэв, аргачлалын тухай ойлголт өгдөг. Оксфордын шилж сонгосон мэргэжилтэн, зохиолчид нь мэдлэгээ хөгжүүлэхийг эрмэлзэгчдэд хүндхэн сэдвүүдийг ойлгоход хялбар байдлаар бичдэг. Орчин үеийн уншигчдын сонирхлыг татсан энэ цуврал 700-аад сэдвээр бичигдэн гарч, өргөжин тэлж, тогтмол шинэчлэгддэг бөгөөд ямар ч ойлголт, сэдвийн товч гарын авлага болно

ГЭГЭЭРЛИЙН ЗАМ

Өргөмж магтаалд угаас дургүй Шантидэва орон хийдээ орхин явав. Араас нь заллага айлтгаж ирсэн бандита нарт сууж байсан өрөөнийхөө тотгонд нуусан Судрын хураангуй, Суртлын хураангуй хэмээх хоёр бэсрэгхэн номоо зааж өгөөд, замаа хөөсөн гэдэг. Шантидэва ахиж ном бүтээл ч туурвисангүй, сүм хийдэд ч суусангүй, хэрмэл чөлөөт амьдралаар амьдарч явсаар насыг баржээ. Тантрын түүхэнд нэг насандаа төгс гэгээрэлд хүрсэн Энэтхэгийн наян дөрвөн шидтэний нэг Бүсүгү, нийтийн ёсонд төв үзлийн их онолч, бодь сэтгэлийн бясалгалын уламжлалын багш Шантидэва хэмээн мөнхөрсөн түүний эл бүтээл өнөөдөр дэлхий дахинд танил болж, сая сая хүнийг ариусал ухаарал, амар амгаланд хөтөлсөөр.


Шинжлэх ухааны товч түүх 3 боть

Яагаад атомууд ийм зүйлээс төвөгшөөдөггүй нь гайхалтай. Атомын төвшиндээ бол хүн байна гэдэг нь тийм ч буянт үйл биш л дээ. Үнэнийг хэлэхэд чиний биед байгаа атомууд өөрийг чинь төдийлөн ойшоодоггүй, тэр байтугай чамайг бүтээж байгаагаа ч мэддэггүй. Атом бол ямар ч оюун санаа гэх юмгүйн дээр угаасаа ч амьдралд зориулагдсан эд биш (Хэрвээ чиний биед байгаа бүх атомыг нэг нэгээр нь салган задалчих юм бол өмнө нь чамайг бүтээж байсан мөртөө амьд гэх тэмдэггүй атомын овоолго тоосонцор болно). Гэсэн ч амьд л байгаа цагт чинь тэд чамайг оршин байлгах гэсэн ганц л хатуу тэмүүлэлд захирагддаг юм.