Бид инноваци гэхээр зөвхөн шинэ төхөөрөмж, хурдан процессор гэж боддог. Гэвч Айзэксон инноваци бол хүмүүнлэг ёс гэдгийг сануулдаг. Яагаад гэвэл инноваци сониуч зан, ажиглах чадвар, өөр байх зоригоос төрдөг ажээ.
Роалд Дал төгс хүн байгаагүй. Зөрчилтэй, бүдүүлэг, бүр үзэн ядмаар үзэл бодолтой, өвчин зовлонд шаналсан, гэр бүлийн зовлондоо баригдсан хүн байв. Гэвч өөрийнхөө сүүдэртэй талыг хүүхдийн төсөөлөл, шидэт ертөнц болгон хувиргаж чадсан юм.
Тэрээр бидэнд ертөнц аюулгүй газар биш гэдгийг сануулдаг. Гэхдээ тэрхүү аюултай ертөнцөд “ид шид” байгаа шүү гэдгийг ч бас хэлдэг. The Minpins номынхоо төгсгөлд “Эргэн тойрноосоо ид шидийг эрж хай. Яагаад гэвэл аугаа нууцууд үргэлж огт санаанд оромгүй газар нуугдаж байдаг. Ид шидэд итгэдэггүй хүмүүс хэзээ ч олж харахгүй” гэсэн байдаг.
Өнөөдөр манайд “контент бүтээгч” гэдэг шинэ давхарга бий болжээ. Тэд философи ярьдаг. Сэтгэл судлал ярьдаг. Эдийн засаг ярьдаг. Гэхдээ эх сурвалжаа уншсан уу? Хүн арван жил бодож бичсэн бүтээлийг 10 минутын видео болгон шахах нь боломжтой ч охь шимгүй, нүнжиггүй, ухааралгүй үлдэнэ. Том өөрийгөө гүн рүү орж, эрдэнэсийг гаргаж ирдэг уурхайчин гэдэг.