Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа!

Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад өгснөөс хойш хоёр жилийн дараа хилийн холболтын асуудал дээр арай гэж зөвшилцөлд хүрлээ. Хятадын тал “Хоёр талын сайн харилцаа, хамтын ажиллагааны төлөө өмнөх хохирлыг нэхэмжлэхээ больё. Хэрвээ энэ удаа дахин хэлэлцээрээс буцвал Монголын хил рүү тавьсан төмөр замын өртөг болон сул зогсолтоос үүссэн хохирлыг олон улсын арбитраар нэхэмжилнэ шүү” гэсэн. Ийм л тохироотойгоор Гашуунсухайт-Ганц модны боомтын хилийн холболтын асуудал урагшаа алхаж байна. Тийм байтал “Монголын талаас хийсэн улс төрийн тэмцэл зөв байсан учраас Хятадын тал манайд буулт хийсэн” гэвэл жинхэнээсээ худал үг, хоёр улсын харилцаанд "том асуудал” болно шүү, Ерөнхий сайд аа.

Сэтгүүлчдийн байгууллагын шинэ төрхийг харъя

Монголын сэтгүүлчдийн байгуулллагын одоогийн нөхцөл байдал болоод удахгүй болох гэж байгаа ээлжит сонгуулийн тухай олон нийтийн анхааралд оруулж өгсөн Д.Цэрэнжав ахдаа (“Дөрвөн жил ба нэг жил” baabar.mn) эхлээд талархая.

"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа!

Зэсийн үйлдвэрлэлийг дэмжье, экспортлогч орон болъё л гэж байгаа бол Эрдэнийн овоолго дээр ажиллаж байгаа хэдэн компаниа дэмжээд, төр өөрөө хувь эзэмшигч болчих. Ямар ч шинэ технологи, үйлдвэрлэл, менежмент хэрэггүй. Хувийн хэвшлийн хийсэн менежментийг төр хийнэ гэж байхгүй

Гашуунсухайт дахь БООМТЫН СЭРГЭЛТ: Алдагдсан боломжийг нэмэгдүүлэх нь

Саяхан болтол монголчуудыг Хятадын танкаар айлгадаг, "Хамаг баялгаа Хятад руу зөөгөөд дуусах нь" гэж харамладаг нэг хүн байв шүү. Гялгар уутанд элс хийж барьчихаад хадаасаар цоолоод харуулж байсныг нь мартаагүй биз дээ. Төмөр зам тавибал ийм л юм болно гээд...

Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт: Мөрөөдөж суухад мөнгө хүрэлцэхгүй болов

Процорциональ сонгууль нь парламентад олон намын төлөөллийг оруулж ирэхээс гадна улс төрийн намуудад бодлогын өрсөлдөөнийг бий болгодог. Мөнгөний нөлөө хамгийн бага, саналын худалдан авалт явдаггүй. Хичнээн баян нам байлаа гээд 2,1 сая сонгогчийг тэр чигээр нь худалдаж авч чадахгүй.

Ядаж хориглолтод сууя гэтэл аль хэдийн эзлэгдсэн байв

Одоо харахад хэвлэлийн эрх чөлөө ингэтлээ хумигдсанд Хууль зүйн сайд, цагдаагийн дарга нараас илүү сэтгүүлчид өөрсдөө буруутай юм байна гэж дүгнэхэд хүрэв.