Намын эв нэгдэл, гишүүний дархан эрхээр шалтаглаад парламентын засаглалаа битгий сулруулаад, олон нийтийн өмнө шившиглээд байгаач ээ. Парламентын засаглалаа авч үлдэхийн тулд парламент өөрөө нээлттэй, ил тод, иргэдийн хяналттай, хашгирсан ч цуурай нь хүрдэг байх ёстой шүү л гэсэн санаа шүү дээ.
Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс алтны нөөц 1.619 тонн гэж бүртгэгджээ. Гэтэл 2024 онд ОУВС-гаас мэдээлнээс манай Төв банкны алтны нөөц 6,03 тонн байгаа нь бүс нутагтаа Хонконгийн өмнө орсон байна. Манай өмнө орсон Өмнөд Солонгосын Төв банк 104,45 тонн алтны нөөцтэй гэж мэдээлэгджээ. Тэгэхээр бид энэ салбарт дэлхийн зах зээл дээр хаахна явааг таамаглахад хэцүү биш.
УИХ энэ удаад Цэцийн их суудлын дүгнэлттэй холбогдуулж ямар нэгэн процессийн ажиллагаа явуулахгүй. УИХ-ын 95-р тогтоол Цэцийн Их суудлын дүгнэлт гарсан цагаас хүчингүй болсон.
Харин одоо “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргуулчихаад байгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай яригдана.
Хэрвээ “Орлогоо нотол" жагсаалын ард өөр хэн нэгэн байсан гэж байгаа бол М.Энхболд дээр хэрэглэсэн яг тэр аргыг нь өөр дээр нь эргүүлээд хэрэглэсэн л байна. Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Аливаа төсөл бүхэн өөрийн цаг хугацаатай. Харин Л.Оюун-Эрдэнэ л ганцаараа үүнтэй эвлэрч чадахгүй байх шиг байна.
Нэг грамм цэвэр элемент 10-20 мянган ам.долларт хүрдэг. Гэвч элемент тус бүрээр нь салгах нь нэлээд өндөр өртөгтэй, нарийн технологи шаарддаг учраас манайх хүдрээр нь тонныг нь 4000 ам.доллараар экспортолдог гэх. Гэтэл коксжих нүүрсний үнэ хамгийн оргил үедээ 220-230 ам долларт хүрч байв.
Сургууль, боловсролын байгууллага хэдийгээр хүүхдэд боловсрол олгох үүрэгтэй ч үүнээс илүү чухал үүрэг нь хүүхдийг ямар нэг байдлаар ялгаварлалд өртүүлэхгүй байх, сурч боловсрох тэгш боломжоор хангах явдал.