Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлсэн нь Өмнөговийн төлөөллийг шийдэх МАН-ын хуйвалдаан байсан уу?

Нүүрсний хулгайд АН-ын төлөөлөл ганц хүн ороогдчихоод байгаа нь "Ажнай" хочит Д.Бат-Эрдэнэ. Жижиг "Тавантолгой"-н хамгийн том хувьцаа эзэмшигч. Тэгэхээр Д.Бат-Эрдэнийг л далд хийчихвэл МАН дангаараа "сэм" найрлана гэсэн үг юм биш үү?

Зөвлөлдөх санал асуулга гээч нь парламентын бас нэг луйвар, хууран мэхлэлт болоод үлдчих вий

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үгтэй. Сонгуульд оролцож сонгогчдоос мандат авахдаа л сонгогчидоо авилгадахаас эхэлдэг байх юм бол бид өөр хаанаас, ямар шударга ёсыг нэхэх ёстой вэ?

Х.Баттулга бол Л.Гантөмөрийн хоолойд тээглэсэн "яс" юм

АН-ын гэрчилгээг АН-ын даргад өгөхгүй байх нь Х.Баттулгын эрх ашиг лав биш бололтой. Л.Гантөмөр, Х.Баттулга, С.Эрдэнэ гурав дундаа нэг намтай, нэг тамгатай, нэг гэрчилгээтэй, өмнөх шигээ намаа хуваагаад сонгуульд орох нь хэнд ашигтай байх вэ?

О.Амартүвшин: Хувийн хэвшил, хувь хүн ашиг орлоготой байхыг сууриараа дэмжихгүй байна гэдэг маш аюултай

80-аад оны сүүл хүртэл хувийн өмчтэй, хувийн аж ахуйтай байхыг бүх нийтээрээ жигшдэг, үзэн яддаг байсан. Энэ "өв соёл" өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа нь өөрөө нийгмийн эрс шинэчлэл, реформ хийх ёстой бас нэг шалтгаан.

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хөдөлгөсөн нь ялд унаж, хожигсод хонх цохив

Хэрвээ Монголын тал 34 хувийн хөрөнгө оруулалтаа хийгээд явсан бол олборлолтыг дахиад гурван жилээр урагшлуулах боломж байсан гэсэн үг. Тэр боломжийг зэсийн үнийн өсөлттэй уяад үзвэл дахиад өөр тоо гарна. Цаашдаа энэ үнийн өсөлт хэдий болтол хадгалагдахыг бид таашгүй.

МАН-ын хоёр дахь “накаут” буюу Х.Баттулгад яваа АН-ын гэрчилгээ

АН-ын гэрчилгээ, тамга хоёрыг хоёр тус тусад нь хадгалах нь анхнаасаа МАН-ын бодлого байсан байх. Тиймээс Л.Гантөмөр намынхаа тамга, гэрчилгээг авахын тулд шүүхтэй биш, Засгийн газартай тохиролцох хэрэгтэй болж байна.