Эрүүл саруулаар бодоод үзвэл Д.Сумьяабазар нь яавч Яармаг руу нүүхгүй. Үлдсэн ганц боломж нь Э.Бат-Үүлийгээ УИХ-д оруулж ирээд 2013 онд УИХ-аар баталсан хотын шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хотын захиргааг Баянхошуунд нүүлгэх. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Сонгиночуудад сонголт нь байна.
Үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшил гэдэг улстөрчийг амьд байлгадаг цор ганц зүйл. Э.Бат-Үүлээс арав, хорин жилийн дараа улс төрд орсон 70-аад оныхон аль хэдийн арчигдчихаад байхад Э.Бат-Үүл “рингэн дээр” тэсээд байгаа шалтгаан энэ.
“Женко” гэж нөхөр Жудогийн холбооны ерөнхийлөгч гээд баахан бөхчүүдээр хүрээлүүлээд мафийн толгойлогч шиг явахаар үхтлээ атаархдаг байсан байх. “Би том болоод Боксын холбоог авна даа. Бялба нүдүүлнэ дээ, чамайг” гэж бодсон ч байх...
"Монголын түүх соёл руу дайрлаа, дайсагналаа. Андлалын өргөөг гутаавал алалцана шүү” гээд чуулганы хуралдаан дээр ширээ шаагаад сууж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо үгээ хэлэх хэрэгтэй.
Мал аж ахуйн сайд З.Мэндсайхан өөрөө Мал эмнэлгийн даргадаа "мэдээлж болохгүй" гэдэг үүрэг, чиглэл өгсөн байх. Үгүй бол энэ хоёр хүний өгсөн мэдээллийг Засгийн газар, Ерөнхий сайд нь нуун дарагдуулсан гэсэн үг.
Дундаж монгол хүний хэвийн гэж боддог зүйлийг ойлгох, тэр хэвийнээс давбал зорилго тэрнээс цааш халихаар мөрөөдөл болох зүй тогтол харагдсных. Миний ажиглалтаар манай нийгмийн хэвийн гэдэг ойлголт “сүртэй шдээ” гэдэг үгтэй эн тэнцүү.