Ер нь бол Хууль зүйн сайд нь хүүхдээ явуулаад хулгай хийдэг байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авна гэж дайрах нь манай шударгуу гишүүдийн яриад байдаг шударга ёсонд нийцэх үү?
Нэг муу аймгийн намын хурган дарга нь ингэж оодорч байхад төв намын том дарга нар үйлдвэрийн удирдлагатай яаж харьцдаг нь тодорхой юм биш үү?
УИХ-ын чуулган завсарлангуут УИХ-ын эрхэм гишүүд маань Шархадны эмнэлгээс оргосон галзуучууд шиг харсан болгоноо түйвээж, уяанаасаа алдуурсан ноход мэт хаа таарсан газраа сарьж явна.
Ж.Батзандан гишүүн гэхэд эхнэрийн дансаар орсон 200 сая төгрөгийн эх үүсвэрийг одоо хүртэл тайлбарлаагүй. Тэр мөнгөний эх үүсвэр нь ЖДҮХС-тай холбоотой тухай хэвлэлүүд барин тавин бичиж байна.
Өмнөх удаа бичсэн дээ. Уг нь ЖДҮХС-гийн зээлээс 65 тэрбум төгрөгийг тэрбум, тэрбумаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний нэрээр төсөвлөсөн байжээ гэж.