ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь “Дэлхийн геополитик хурцадмал, хоёр хөрш дайнтай байгаа үед бид аль талд нь зогсох вэ гэдгээс Монгол Улс цаашид орших эсэх шийдэгдэнэ. Монгол Улс газрын зураг дээр байх эсэхийг шийдэхийн тулд МАН-ыг сонгох хэрэгтэй” гэж байна. Дуугүй байгаа хоёр нь далдуур дэмжиж байгаа гэсэн үг.
АН дотогшоо хагардаг бол Ардын нам гадагшаа хагалдаг. Иргэдээ өмч хөрөнгөөр нь хагална, үзэл бодлоор нь хагална. Ардын нам эрх барьсан үед монголчууд хэзээ ч урагш алхдаггүй, дандаа арагш ухарч ирсэн шалтгаан энэ.
Оросыг өрөвддөг улстөрчдийн шахалтаар Бат-Үүлийг ажиллаж байх хугацаан дахь явуулсан бодлогоор нь буруутгаж байгаа бололтой. Бат-Үүлийн авч хэрэгжүүлсэн бодлогын амин судал нь хотын засаг захиргаа дахь авлигыг үндсээр нь устгах явдал байв. Монголын улс төрийн ирээдүй, институциуд энэ чухал буфер улсын нөлөө, хяналтыг авахын тулд Путин, Ши хоёрын хувьд чимээгүйхэн довтолж байна. Авлигын замаар институцийг сүйрүүлэх нь энэ зорилгод хүрэх хүчтэй зэвсэг юм...
Хүн гэдэг байгалийн амьтнаас гадна бас нийгмийн амьтан. Нийгмийн амьтан болохынхоо хувьд нийтээрээ дагаж мөрдөх нэг ижил хэм хэмжээ буюу хуульд захирагдаж амьдардаг. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэдэг дээ.
#улстөр
#нийтлэл
Ч.Энхтайван өөрийгөө шударга журамтай бизнесмэн болсон, засарч хүмүүжсэн, залуу насны алдаа байсан мэтээр цайруулдаг ч сүүлийн үед түүний гардан гүйцэтгэсэн боловсон дээрмүүд газар авсаар. Тэр нь ахуйн хүрээнээс хальж улс орны гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт уршиг тарьсан их гарын дээрэм болж өргөжсөнийг дараах баримтуудаас харж болно.
Хоёр айлын дунд бог, бод нийлсэн 600 толгой мал гэж тооцоод нөгөө 100 мянган өрхөөр үржүүлбэл 30 сая толгой мал болж байна. Нөгөө зудад үхүүлсэн 5 сая малаа зургаа нугалаад босгож ирэхээр мөнгө...