Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог уу?

Гудамжинд гараад хашгираад үз, “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол, тэр нь шүүхээр тогтоогдсон байсан ч эгүүлэн татаж болохгүй. Энэ бол парламентын дархлаа юм” гээд. Захын нохой инээх байлгүй. Үүнийг парламентын дархлаа биш, дарангуйлал гэнэ. Хууль цааз, ёс суртахуун, ер юу ч үйлчилдэггүй, гишүүний бүрэн эрх гэдгээр хамгаалагдсан нийгмийн каст гарч ирж байгаа юм байна. Тийм болохоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг заавал ч үгүй хэлэлцэх, батлах ёстой юм байна гэж л харагдаж байна.

"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай хийсэн тохиролцоо

Нэгэнт эхэлсэн энэ ажил улс төржилтөөс ангид, эдийн засгийн бодит үндэслэл, тооцоолол дээр суурилах ёстой. Хамгийн гол нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарынхаа эрх ашгийг гаргуунд гаргахгүй, хууль зөрчихгүй байх явдал.

М.Энхсайхан ба Х.Баттулга: Тавантолгой ба Төмөр замын хэрэг

М.Энхсайханд тохиолдсон зүйл Х.Баттулгад бүү тохиолдоосой. Эрх биш өнгөрсөн арав гаруй жилд Монголын эдийн засагт учруулсан хохирол, сүйтгэл бэлээхэн баримт, нотолгоо болох учир ял завших зүйл бүү гараасай.

Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа!

Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад өгснөөс хойш хоёр жилийн дараа хилийн холболтын асуудал дээр арай гэж зөвшилцөлд хүрлээ. Хятадын тал “Хоёр талын сайн харилцаа, хамтын ажиллагааны төлөө өмнөх хохирлыг нэхэмжлэхээ больё. Хэрвээ энэ удаа дахин хэлэлцээрээс буцвал Монголын хил рүү тавьсан төмөр замын өртөг болон сул зогсолтоос үүссэн хохирлыг олон улсын арбитраар нэхэмжилнэ шүү” гэсэн. Ийм л тохироотойгоор Гашуунсухайт-Ганц модны боомтын хилийн холболтын асуудал урагшаа алхаж байна. Тийм байтал “Монголын талаас хийсэн улс төрийн тэмцэл зөв байсан учраас Хятадын тал манайд буулт хийсэн” гэвэл жинхэнээсээ худал үг, хоёр улсын харилцаанд "том асуудал” болно шүү, Ерөнхий сайд аа.

Хот "хаягжилт хариуцсан" сайдтай болов. Хотын даргад хийх ажил үлдсэн үү?

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өөрийн твиттер хуудсаар нэгэн сонирхолтой жиргээ хийснийг мэдээллийн бүх сайтууд онцлов. Тэр нийслэл хотын хаягжуулалтын ажлыг өөр дээрээ авсан байна.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүний хоёр өдөр, нэг хоногийн айлчлал

Сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал нарийн төвөгтэй болж байгаа явдал Хятад улсын гадаад бодлогод нөлөөлж, худалдаа, эдийн засгаа эрчимтэй сэргээх бодлого явуулж байгаа. Манай улсад хийж буй энэ удаагийн гишүүний айлчлал ч бас ийм зорилготой.