Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ төр үйлчлэх цаг ирлээ. Ард түмэн “төр надад юү өгөх вэ” гээд бэлэнчлэх биш, би эх орондоо юү бүтээх вэ гэдгээ бодох цаг болжээ.
Зарим улс төрчид, намчид “Монгол ялна”, “Ард түмний ялалт” гэх мэтийн сүржин уриа дэвшүүлдэг. Гэвч эцэстээ ганц ерөнхийлөгч сонгуульд ялж, ганц нам л сонгуульд ялдаг шүү дээ. Тэр бол ард түмний ялалт биш. Ард түмэн хэзээ ялдаг юм бэ гэвэл улс орон хөгжиж, шударга ёс тогтож, ард түмний амьжиргааны түвшин эрс дээшилсэн цагт ялдаг.
Би нэгэн удаа Монголд Д.Ширэндэв багшийн заадаг Үлэмж үзэхүйн бясалгалд 10 хоног суусан юм. 10 хоногийн турш өглөөний 04 цагаас үдшийн 22 цаг хүртэл анир чимээгүйн дунд бясалгал хийж юү ч ярихгүй, нэг ч үг дуугарахгүй, зөв амьсгалж, зөв бясалгаж, цагаан хоол зооглож сурсны дараа бие сэтгэл хөнгөрч оюун ухаан саруулсаж ер бусын амар амгалан болж билээ. Бясалгалын дараа үг дуугарах ч сонирхолгүй болдог юм билээ. Зөвхөн анир чимээгүйн дунд бясалгал хийх ихэд чухаг юм байна гэдгийг ойлгосон доо.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл “Хятадын дэмжлэг нь Орос улсад алсын тусгалын пуужин, их буу, нисгэгчгүй нисэх онгоц, байлдааны талбарын хөдөлгөөнийг хянах чадвар зэрэг армийн бүрэлдэхүүн хэсгийг сэргээхэд тусалж байна. Бид Оросыг дэмжихэд системтэй оролцсон Хятадын компаниудад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөдэнэ хүрээнд санхүүгийн байгууллагуудыг сайтар судалсан” хэмээн мэдэгджээ.
Хэрэг гарсан л бол хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ-ын хяналт шалгалтын түр хороо сүүлийн хоёр жилд Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хулгайн хэргээр хоёр удаа сонсгол хэлэлцэж улс орон маань ямар их хулгай гэмт хэрэгт өртсөн талаар үнэн бодит мэдээлэл сонсож ард түмний нүд нээгдлээ. Одоо ард түмэн маань шударга ёс, шударга шүүх засаглалыг л ус,агаар мэт хүсэж байна.
Эрдэм сурахад бас нэг энгийн арга буй. Тэр бол харьцуулсан судалгаа, дүгнэлт хийх арга. Энэ аргыг би Хэнтий нутагтаа ажиллаж байхдаа сурсан юм. Би 28 настай байхдаа дэлхийн хэмжээний нэг томоохон ном бичих юм сан хэмээн их боддог байлаа. Надад миний сонирхдог зүйл болох дэлхийн түүх, дэлхийн соёл, шашин, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын талаар хэвлэгдсэн ном судар сэтгүүл нилээд байсан юм.