Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Хүрэлсүх ба Мод

Бидэнд иймэрхүү, айдсаар голдуу хөллөсөн байгаль хамгаалах үзэл санаа байхаас биш эх дэлхийдээ туслах, түүний нөхөн төлжихөд хөндлөнгөөс нөлөөлөх туршлага үгүй. Байх ч боломжгүй. Цаг уураас хамаараад байнга нутаг сэлгэж, нүүдэг учраас тэр юм. Ийм болоод “Нүүдэлчид бол байгаль ээжийн төрсөн хүү биш, харин өргөмөл хүү юм” гэсэн улайм цайм афоризм гарсан ч байж магад. Цэцэг ногоо сайхан ургахаар нь ирж нутаглаад, гандахаар нь өөр сайхан бэлчээр рүү ачаалан оддог нүүдэлчдийг ажваас “өргөж авсан эцэг, эхийгээ баяжихаар айлсаад, ядуурахаар нь хаяад нүүдэг өргөмөл хүүтэй төстэй” байхыг суурин хүмүүс анзаараад хэлсэн байх.

Гарц

Хямралыг давах бас нэг гарц олдсныг зурагтаас мэдлээ... Юм хачин шүү. Бараг л цаг тутамд нэг гарц олдоод байхад хямрал улам гүнзгийрэх төдийгүй улам битүүрээд байх юм.
#улстөр #нийтлэл

Устгагдсан “хүн чанар”

ХХ зууны хориод оноос монголчууд диваажинд төрж жаргахын оронд эндээ диваажин цогцлоохоор шийдсэн юм. Энэ бол коммунизмын тухай яриа. Нэгэнт өнгөрсөн тогтоцыг муулахын оронд үзэл санааны мөн чанарыг хамтдаа сонирхоё.
#нийгэм #нийтлэл

Ковидын жилийн тууж

Гаднаас нь харахад “Найдвартай, бат араанд нь хийж” байгаа л хэрэг гэж л хэлмээр. Дотроос харахад “Эсэргүү вирус”-ыг хэргээ хүлээтэл эрүүдэж, гарч иртэл нь байцааж байгаа. Дахин дахин шинжлээд, сөрөг хариу гарахаар нь “өө энийг тооцохгүй” гэж орхиод л, ингээд сая нэг “эерэг” хариу гармагц л “энэ бол жинхэнэ хариу” гэж үзэж байна

Нэгийн дон

“Ерөнхийлөгч Энхбаяр бээр аанай л ерөнхийлөгчөөрөө байхыг их л хүсвээ” гэдгийг баасан (өнгөрсөн цаг заасан үйл үг биш болохыг анхаарна уу) гаригт зарлалаа.
#улстөр #нийтлэл

“Хог”-ийн улс төр-1

Зай байз уу, “Хог бол манай улс төрийн үндсийн үндэс мөн” гэдгээр эхэлсэн нь дээр үү! Бидний мөн чанарыг тодорхойлсон үлгэрээс эхэлсэн нь дээр ч юм уу?
#улстөр #нийгэм #нийтлэл