Социалист тогтоц нүүдэлчин монголчуудын амьдралд олон сонин ул мөр үлдээсний нэг нь нийллэг. Дөрвөн цагийн эргэлтэд малаа даган уйдаж ирсэн монголчуудад нийллэг жигтэйхэн таалагдав. Цалин буухаараа хэд гурван цаас нийлүүлж ганц шил архи босгоод хувааж ууна.
#нийгэм
#нийтлэл
Эцсийн “Эргэлтийн цэг” гэж үү, ийм юм. Хэт алсын нислэгт, жишээлэхэд Өмнөд туйл руу ч юм очих замд “эргэлтийн цэг” гэж байдаг. Эргэж нисэх шатахууны нөөцгүй болох цэг. Замын агаар муудах, очих газар нь хүлээж авах боломжгүй боллоо гэхэд тэнд хүрэхээс өмнө буцна, амжаагүй бол цаашаа л яваад төгсгөлөө харахаас өөр замгүй. Манай улсын эдийн засаг аль хэдийнэ “эцсийн эргэлтийн цэг” дээрээ ирсэн. Цаашаа явбал бидэнд зөв тийшээ эргэх шатахууны нөөц үлдээгүй гэдгийг л хэлж байгаа юм.
Та өнөөдөр нэг байгууллагаар ороход үүдэнд нь “Манай байгууллагын хамгийн муу хүмүүс” гээд хэдэн хүний зураг хадсан байвал хэрхэн лайвдаж, фээстээ поост хийж дуулиан хадаах бол доо?
Гэвч Манжийн хааны хишиг, Зөвлөлтийн зээл тусламж нэгэнт түүх болсон тул олсон баялгаа хувааж эхэлсэн юм. Олсноо хуваагаад дуусахын цагт олж магадгүй мөнгөө хувааж эхэлсэн нь энэ буюу. Учир нь тэтгэврийн зээлээ төлөөгүй байгаа ахмадуудын өрийг тэглэх мөнгийг Салхитын мөнгөний орд гэдгээс олж мэдэшгүй орлогоос гаргах юм байна. Очоод хүрздэхээр бөөн тэтгэвэр утгагдаад гарах нигууртай тэр орд нь ч хий салхины нэртэй байдаг нь ч бас юу билээ?
Дээрэмдэж, хулгайлж хохироосон этгээдтэй тэмцэж, хохирлоо гаргуулж болно. Дээрэмдэлгүй хулгайлалгүй, дээр нь өөртөө өчүүхэн ч ашиггүй хохироосон тэнэг таарвал хохь ажгуу.
Үнэ өсөхөд бид дургүй. Бид ч юу байхав, хүн төрөлхтөн дургүй. Уул нь миний юмны үнэ өсөх сайхан боловч бусдынх зэрэгцээд явчихдаг нь муухай. Шударга зарчим дандаа сайхан байдаггүй аж.
#нийгэм
#нийтлэл