Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл(ҮАБЗ)-ийн нарийн бичгийн дарга асан Цагаандарийн Энхтүвшинтэй ярилцлаа. Бид бүхэн нэрийг нь сайн мэдээд, нарийн бичгийн дарга нь хэн байхыг сонирхон ажиглаж, шүүмжлэн хэлэлцэж байдаг энэ байгууллагын үүрэг зорилго, ажлын бүтэц бүрэлдэхүүний тухай ярилцлаа. Заримдаа “Үүнийг мэдэхгүй хэн байх вэ дээ” гэж итгээд тоодоггүй сэдэв дотор маш их мэдэхгүй зүйл нуугдаж байдаг. Тэгж үзээд ярилцсан маань энэ юм.
Газар сайгүй оны шилдгүүдээ тодруулж байна. Энэ ажлыг “Оны шилдэг дэлхий сөнөлт”-өөр эхэлсэн нь зөв байх. Хэдийгээр бүтэл муутай байсан ч, өөр өрсөлдөгч байгаагүй болохоор өнгөрөгч 12 сарын 21-ний үйл явдал энд тэргүүлж таарна.
#чөлөөт цаг
#нийгэм
#нийтлэл
“Юнивижн”-ийхэн сая хэвлэлийн хурал хийлээ л дээ, оюуны өмчийг хамгаалах талаар. “Эх орноо хамгаалах”, “ард”түмнээ хамгаалах” “уурхайгаа хамгаалах”, “намаа хамгаалах”, “шударга ёсыг хамгаалах”-ын хажууд барьцтай, бодитой асуудал л даа. Гэхдээ асуудлыг ойлгохын тулд бидний “оюуны өмч” ердийн хонь хоёрын ялгаатай болоод төсөөтэй талыг тогтоох хэрэгтэй л дээ.
#нийгэм
#нийтлэл
Монгол хүний сайхан занг илэрхийлэх үгийг “найрсаг” гэнэ. Үгийн үндэс нь “найр” ажгуу. Аливаа үндэстний домог туульс нь мөрөөдлөө биелүүлж байгаагаар өндөрлөдгийн адил монгол үлгэр “наян жилийн найр” хийж байгаагаар жаргана. Яаж найр хийдэг жор нь ч тэнд бичээстэй тул мэдэж цөхөх юмгүй, “хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж” найрладаг байна.
#улстөр
#нийтлэл
Сүүлийн үед “лалар”, “интерлалар”, “монлалар” гэхчлэнгийн хэллэг моодонд орсон билээ.
#нийгэм
#нийтлэл
Монгол улсын төр, засаг “Саарал жагсаалт”-аас гарахын тулд хийх ажлын хөтөлбөр гаргаж НҮБ-д хүргүүлжээ. Үүнд
-Саарал ордныг өөр өнгөөр будах.
-Улсын наадмаар саарал морь уралдуулахгүй байх.
-Бие засах газруудад саарал ус ашиглах хөтөлбөр хэрэгжүүлэхээс түдгэлзүүлэх.
- “Агуйн нууц” МУСК-ны гол дүр Сааралын нэрийг сольж Буурал болгоод эфирт гаргах
-Д.Нацагдоржийн “Шувуун саарал” өгүүллэгийн нэрийг түр сольж “Шувуун цэнхэр” болгон сурах бичигт оруулах... эдгээр болно гэжээ.