Чөтгөр, шулмыг бид хэзээ ч хараагүй учраас ой ухаандаа багтсан хамгийн муухай дүрслэлээр ойлгодог. Таньж мэдсэн хязгаартаа баригдаад “хэрвээ тэр хүн байсан бол ийм байх байсан” гэж төсөөлөн, зэвүү царайтай нэгэн, эсвэл араг ясаар төлүүлнө. Рентгэн туяа нээх хүртэл бид зөвхөн талийгаачийн араг ясыг л үзэж болдог байсан учраас “үхлийг санагдуулагч” дүр болсон нь тэр. Ер нь бол чөтгөр байдаг байлаа гэхэд ямар дүртэйг бид мэдэхгүй.
Ерөөсөө ч Х Богдыг залах асуудлаа Далай ламын өнцгөөс асуудлыг шийдэж чадахгүй бол Банчин Богдын өнцгөөс шийдэх гэж оролдох нь зүй юм. Муухай юм болох гэж байна, хятадууд биднийг эзлэлээ яг, энээ тэрээ гээгүй шүү. Зүгээр л асуудал ийм дээрээ байгааг хэлж байна. Магадгүй, нэг төвд хүүхэд БНХАУ-аас томилогдоод ирвэл манайхан харин ч хэрүүл уруулгүй шүтээд унах ч юм билүү, хэн мэдлээ ? Эцсийн эцэст сонголт-томилгооны хэрүүлээс зайлсхийх гэж л хойд дүр тодруулдаг хойно !
Үнэхээр ч цаашдаа эдийн засаг энэнээсээ хүндэрвэл, Монгол улс уул уурхайн бүтээн байгуулалтаасаа хэдэн цаас нэмж олохгүй бол бүхний буруутан нь малчид болж таарахнээ, янз нь. Тэр цагт танай хоттой хонь руу “наран талаас нь төр, сүүдэр талаас нь хулгайч” нар ханцуй шамлан орно. Улс төрчид ч та нарыг өмөөрөхгүй , бас өнөө хутган үймүүлж байгаа этгээдүүд ч өмөөрөхгүй. Улстөрч нар малчдад хайртай байсан юм биш, харин хуурч авахад амархан саналд нь хайртай байсан юм. Иймээс “Болж, эд нар л буруутай”, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдэг бол түмний идшинд зориулагдана гэсэн үг мөн” гэлцэн дуу хоолойгоо нэмнэ.
Жаахан мангардуу хүнийг магтаж хөөргөж байгаад хөлс хүчгүй зарцалж болдог л шиг юм. Гэвч, малчид “мангар” биш боловч мангар дүр эсгэн, хорон хорон үйлдлүүдээ мангараасаа болсон аятай харуулна. “Учир мэдэхгүй малчин ард”-ын дүрд айхтар ухаалгаар тоглоно.
Гэхдээ “Поп”-ын дажин ингээд дуусч байгаа юм биш. Ийм сул орлоготой салбарыг, тийм хялбархан өгсдөг шатыг хэн л амархан орхих билээ, угаасаа. Хотынхон хэрсүүжихийн хэрээр тэд малчдыг онилох боллоо.
Зарим нэгнийх нь “дайран дээр давс үрж”, нөгөө хэсгийнх нь “хатсныг дэвтээн мартсныг сануулан” байж “Тамгагүй төр”-ийг шинээр найруулсан “Хийроо” Баатар жүжгээсээ ч сонин нэгэн... Харин, яагаад тээр тэнд өөрийн тайзан дээр “Татар ажиллагаа” найруулж явсан Хийроо баатар юуны учир “Мояа ажиллагаан”-нд татагдан орсныг бүү мэд. Түүнийг авъяастай бас чадвартай байхыг хүссэн боловч тэр нь заяагаагүйгээс эргэн тойрондоо өширхсөндөө тэгсэн гэх үндэслэл үгүй.