Түүхийг бахархан магтах, эсвэл муушаан жигших үзэл санаа нь үнэнийг гуйвуулахад хүргэдэг. Харамсалтай нь ХХ зуунд бидэнд олдсон түүхийн боловсрол нь дэглэмийнхээ үзэл сурталтай холилдсон. Магтдаг зүйлээсээ сүүдэр олохоос эмээдэг, муулдаг хэсгээсээ гэрэл харахаас дальдардаг болсон нь социалист дэглэмээс бидэнд үлдээсэн гамшигт өв.
Иймээс магтаж явсан хэсгийнх нь алдааг гаргаад ирэхээр “Түүх үгүйсгэлээ” гээд бархираад эхэлдэг дээ. Мөнөөх л гамшигт өв. Тэднээс “түүхийг үгүйсгэнэ” гэж яадгийг асуухаар хариулт байдаггүй. Их л сайндаа “Өнгөрснөө муулж болохгүй” гэнэ. Хариуд нь “За тэгвэл, Хүрээг Сю Шүжан эзлэсэн нь ёстой гоё гэх үү” гэхээр таг болох жишээний.
Өөрснөө болохлоор бусдыг гүтгэн дайрдаг “тролл”-ын армитай, бас бусдыг харлуулан доромжилдог худал хуурмагийн “фабрик”-тэй атлаа, бусдыгаа худлаа хэлүүлэхгүй болгоно гэж юу вэ??
Малчид нь малаа тоолуулах дуртай, малчдын дарга нь очиж тоолох хообитой, Малчдын төр ч тэрүүгээр нь ажлаа дүгнүүлэх аргатай. Одоо, мал нь өөрөө тоолуулах дуртай болчихвол ч төгсөрлөө л дөө, төгсөрлөө.
Бямба гаригт зөвхөн төрөл төрөгсөд, ойр дотныхноо зодно
Ням гаригт. Намын ахмад гишүүд, идэвхнүүдийг хүлээн авч зодно
Наадам, цагаан сараар гавъяат цолтон, хөдөлмөрийн сайчуудыг хүндэтгэн зодно.
Бурхан багшийн мэндэлсэн болон зулын хорин таван зэрэг дүйцэн өдрүүдэд мацаг барих тул хоол идэлгүй тогоочоо зодно.
Төрсөн өдөр. Найз нөхдийнхээ бэлэглэсэн хүнийг зодно.
Түүнчлэн Талархлын баяр, Гэгээн валентины өдөр, Мартын найман зэрэг бусад тэмдэглэлт өдрүүдэд хамаарах этгээдүүдийг ангилан зодн
Тэрмэтчлэн цусгүй хийгдсэн гурав дахь хувьсгал араасаа төлбөр дагуулах уу? Аанай л Монголчууд өөрснөө санаачилж, зориглож хийгээд аль нэг ХӨРШ завшаад дуусах уу? Нэг улсад, нэг үйл явц гурав давтагдана гэж байх уу?
Дээрэмдэж, хулгайлж хохироосон этгээдтэй тэмцэж, хохирлоо гаргуулж болно. Дээрэмдэлгүй хулгайлалгүй, дээр нь өөртөө өчүүхэн ч ашиггүй хохироосон тэнэг таарвал хохь ажгуу.