Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

ВАКЦИНЫ “ДАЖИН”

Эсэргүүцэл суларч байгаа шалтгаан нь энэ. Вакцины эсрэг хөдөлгөөн үүнээс цаашаа үргэлжилбэл, Оросын ашиг сонирхлын ч эсрэг хөдөлгөөн болно. Тал нутгийн фронтод өрнөж байсан “Ковид-19”-ын дархлаа тогтоох вакцины эсрэг дайн ч бас энд хүрээд зогсож байна. Цаашид өрнөлөө гэхэд, зөвхөн тодорхой нэр төрлийн эсрэг буюу “вакцина хоорондын өрсөлдөөн”-ий шинжтэй байх болов уу? Ухаандаа, “Синофарм хортой, харин С-Путник эмтэй” гэх маягаар. Хортойсох юу байх вэ, чип-тэй.

Хуйвалдагсад ба дагалдагсад

Залуухан нэгэн эр Сүхбаатарын талбай дээр ирээд өөрийгөө шатаачихлаа. Хэвлэлийн хурал зарлаж, зурагтаар гарч аваад сүүлд нь шатахаа больдог өмнөх дүрмийг дагасангүй. Шууд л өөрийн бие дээр бензин асган гал тавиад, хүүе гэхийн зуургүй шатаж нас барлаа. Зарим хиншүү галын араас үнэртдэг бол нөгөө зарим нь галаасаа өмнө ханхалдаг байх нь. Хэдхэн алхмын цаана төрийн тэргүүнээс шагнал гардаад баяр хөөр дүүрэн гарч ирсэн эрхмүүдээс ярилцлага авч байсан ТВ-ийн оператор гэнэтхэн камераа эргүүлэн хэргийн газар луу гүйж байгаа бичлэг үлджээ. (Үйл явдал санаандгүй ингэж таарсан, санаатай тааруулсан, эсвэл санаатай тааруулсан байдлаар хэрхэн цаашид улс төржүүлж, хэн нь өөртөө ашигтай алхам болгохыг таашгүй)

Ковидын жилийн тууж

Гаднаас нь харахад “Найдвартай, бат араанд нь хийж” байгаа л хэрэг гэж л хэлмээр. Дотроос харахад “Эсэргүү вирус”-ыг хэргээ хүлээтэл эрүүдэж, гарч иртэл нь байцааж байгаа. Дахин дахин шинжлээд, сөрөг хариу гарахаар нь “өө энийг тооцохгүй” гэж орхиод л, ингээд сая нэг “эерэг” хариу гармагц л “энэ бол жинхэнэ хариу” гэж үзэж байна

Монгол “хүн” яаж бүтсэн бэ?

Түүхийг бахархан магтах, эсвэл муушаан жигших үзэл санаа нь үнэнийг гуйвуулахад хүргэдэг. Харамсалтай нь ХХ зуунд бидэнд олдсон түүхийн боловсрол нь дэглэмийнхээ үзэл сурталтай холилдсон. Магтдаг зүйлээсээ сүүдэр олохоос эмээдэг, муулдаг хэсгээсээ гэрэл харахаас дальдардаг болсон нь социалист дэглэмээс бидэнд үлдээсэн гамшигт өв. Иймээс магтаж явсан хэсгийнх нь алдааг гаргаад ирэхээр “Түүх үгүйсгэлээ” гээд бархираад эхэлдэг дээ. Мөнөөх л гамшигт өв. Тэднээс “түүхийг үгүйсгэнэ” гэж яадгийг асуухаар хариулт байдаггүй. Их л сайндаа “Өнгөрснөө муулж болохгүй” гэнэ. Хариуд нь “За тэгвэл, Хүрээг Сю Шүжан эзлэсэн нь ёстой гоё гэх үү” гэхээр таг болох жишээний.

“Худал” мэдээгүй “зөвхөн үнэн” ​

Өөрснөө болохлоор бусдыг гүтгэн дайрдаг “тролл”-ын армитай, бас бусдыг харлуулан доромжилдог худал хуурмагийн “фабрик”-тэй атлаа, бусдыгаа худлаа хэлүүлэхгүй болгоно гэж юу вэ??

12 сарын тоо

Малчид нь малаа тоолуулах дуртай, малчдын дарга нь очиж тоолох хообитой, Малчдын төр ч тэрүүгээр нь ажлаа дүгнүүлэх аргатай. Одоо, мал нь өөрөө тоолуулах дуртай болчихвол ч төгсөрлөө л дөө, төгсөрлөө.