Завханы Дєрвєлжин сумын хvvхнvvд соёлын довтолгооны хоёр жилд хараалыг тэвчих vvрэг авч байсныг бид дуулсан. Харин юу гэж хараадаг болоод тэрийгээ тэвчсэн хэрэг бол оо?
#нийгэм
#нийтлэл
Зарим газар хууль нь амьдралтайгаа нийцэж байхад нөгөө талд амьдрал нь хуультайгаа зохицдог хэмээмой.
#улстөр
#нийтлэл
Зөвхөн бензиний үнэ өсөөд ч байгаа юм биш. Мал их өслөө. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо чамгүй өсч байгаад олзуурхсан манай хүүхнүүд “гэрээ засчихсан тул төрөө засна” гэж үзжээ.
#улстөр
#нийтлэл
С.Зоригийн хэргийг илрүүлж байна гэж нэг хэсэг нь улс төр хийнэ. Нөгөөдүүл нь “Зоригийн хэрэг илрээгүй болохыг илрүүлж” нэр алдрын хожоо гаргана. Одоо ч үргэлжилсээр. Дараагийн ээлжинд хэн маань С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хутгалдан “шар махтайгаа хатах”-ыг төсөөлшгүй. Бас хэн гээч поп “С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрээгүй болохыг нотолж” алдаршихийг тааварлашгүй.
Монгол улс сүйрлийн ирмэгт байна...яаж гэнэ үү? Яасан нь ямар хамаатай юм бэ, сүйрлийн ирмэгт байгаа нь л чухал болохоос.
Америкчууд, барууныхан яагаад Украйнд туслаад байна вэ? Яагаад Афганистаныг зөнд хаяв аа? Украйнд үндэсний эсэргүүцлийн хүч байсан, харин Афганд байгаагүй учраас л тэр шүү дээ. Афганистанаас цэргээ гаргахдаа шууд хэлсэн шүү дээ, өөрсдөө эрх чөлөөгөө хамгаалах сонирхолгүй, түүнийхээ төлөө тэмцдэггүй ард түмний эрх чөлөөг бид хамгаалж яах билээ гэж.
Үндэсний эсэргүүцлийн хүч гэж юу хэлээд байна вэ гэхээр эрх чөлөөгөө хамгаалах зөн, түүнийхээ төлөө амь өрсөн тэмцэх эр зориг л төдий. (Битгий л, поп-улс төрчдийн эрх мэдэл булаалдсан жагсаал, эх орны нэр барьсан рэкээтчингүүдийн шантаажтэй андуураад явчихаарай даа, хэллээ шүү!!!)