Монголд төрийн бодлоготны уламжлал тасарснаас хойш 300 гаруй гаруй жил болж байгаа юм.
#улстөр
#нийтлэл
Азиз Несиний нэг өгүүллэг байдаг даа. Нэг хэнэггүй эр хүүхдийнхээ эцэг эхийн хуралд очдоггүй юу.
#улстөр
#нийтлэл
Mанай сэтгvvлчид ялихгvй юмыг догиогоод болохгvй байна аа.
#улстөр
#нийтлэл
Улаанбаатарынхан сайн даргаа хүлээгээд гучаад жил болж байна. Өмнө нь яах вэ, хотын иргэд бус нам засаг л дарга томилдог цаг байж. Харин сүүлийн гучаад жилд хөл хөсөр, гар газар аажуу тайвуу хэвтэж байхад хүрч ирээд амьдралыг маань өөрчлөөд өгөх тийм даргыг хайсаар энд ирэв. Гол нь биднээр ажил хийлгэж зовоохгүй, хууль дүрэм сахихыг шаардахгүй, зам таглаж хаясан машиныг маань ачихгүй байх ёстой.
Хотынхон биднийг эрх дураараа эрхлэнхэн суухад саад болохгүй. Утааг арилгах боловч биднийг өөрөө утаа гаргаж, дуртай юмаа түлэхэд саад хийхгүй байх ёстой.Хамгийн гол нь тэр хүн бидний амьдралыг сайжруулаад, жаргаах боловч өөрийнх нь амьдрал сайжрах ёсгүй. Бас өөрөө жаргасан, гэр бүл нь үр хүүхэд нь сайхан амьдарсан байж таарахгүй. Биднийг дуусахааргүй жаргалд хүргэж өгөөд өөрөө хоосон хоцордог ч юмуу, үхсэн байх нигууртай, мөн үү? Социалист үлгэрт гардаг шиг ард түмэндээ эрх чөлөө бэлэглээд, өөрөө эрх чөлөөгээ эдлэлгүй үхдэг, тийм баатар.
Манайд “дургүйцэл” бол хамгийн том үзэл бодол. Монголчуудын улс төрийн чиг баримжааг дур сонирхлоор нь биш, харин дургүйцлээр нь тодорхойлж болно. Чи АН-д дургүй бол МАН-ны гишүүнд 100 хувь тэнцэнэ. МАН-д гомдсон бол АН-ы гишүүний кондицийн шаардлага хангана гэсэн үг.
Хүн юмаа мэддэг, ард түмэн юмаа мэддэггүй. Бурхны дүрийг аравнайлж гэмээнэ шүтээн болдог. Байгалийн нөөцөд хүний гар хүрч байж баялаг болдог.
Гантигийг Давид болгосон уран бүтээлчид зохиогчийн эрх очдог. Байгалийн нөөцийг баялаг болгосон хүн эзэмшдэг. Мэдээж тусгай дүрмээр. Түүнээс юмыг нь авах гэвэл үнийг нь төлдөг, ийм л юм.
Аа тийм, мартах шахаж, гантигийг зөвхөн Микеланжело л Давид болгохоос биш, чи бид хоёр барах юм биш. Байгалийн нөөцийг баялаг болгох ч тэр мэт.