Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

“Хоолон дор мөргөх” нэгэн сүм.

Магадгүй юм, өглөө бүр шанага, халбагаа хоёр гараараа өргөөд, дуганыхаа адарт урласан, “Шанти Дева гэгээнтэн бодисадын явдалд орж буй” зураг өөд наманчлан байж: -Хоолон дор мөргөмү! -Хоол хийдэг хүмүүн дор мөргөмү! -Хоол хийдэг газар дор мөргөмү! ​гэсэн уншлагаар ажлаа эхэлдэг ч юм билүү. Эсвэл гампанзан дээрээ гараа тавиад “Би сайн хоол, зөвхөн сайн хоол хийхээ андгайлъя” гэж амладаг юм болов уу?

Сарнай идсэн ямааны шөл

​Улс амьтны ярих нь “Хүчит шонхор”зах дээр, -Мянган сарнай идүүлсэн ямааны мах килограмм нь 2 сая төгрөг хүрч байна гэв үү дээ. Малын чээнжүүд л ёстой галзуурч байна гэнэ. Зарж байгаа ямаа болгон л сарнай идсэн юм байх аа. Зарим нь: -Нүдэн дээр баглаа сарнай идсэн. Худлаа гэвэл гэдсийг нь хагалаад үз хэмээн тавлаж байна гэнэ. Харин махны үйлдвэрүүд бол хариуцлагатай хандаж, яргуй идүүлсэн бичлэгээ харуулж байна гэсэн. Зарим нэг “Хэрэглэгчийн найдвартай түнш” хүнсний үйлдвэрийн ямааны махан дотроос цэцгийн дэлгүүрийн “И баримт” гарч байна гэсэн шүү.

Дорнын цурхай

Гадуур юу болж байна гэж үү? Сонсох нь ээ, жанжин ”Сүх”-ийг хүрэлдэж, гишүүн ”Хүрэл”-ийг сүхдэж байгаа юм аа даа.
#нийгэм #нийтлэл

12 сарын 22 мандтугай

Мааяа зөгий[1]...бишээ, мааяа нар гэж байжээ. Тэд хэдийгээр өөрснөө устсан боловч календарь хийсэн нь үлдэж. Хэлэх юм биш, өөрснөө үлдээд календарь нь алга болсон бол дээр байсан юм. Чухам ийм учраас л манай хууччуул шинэ дээл хувцсыг мялаахдаа “Эд нь хэврэг эзэн нь мөнх байг” гэж хэлдэг ажгуу.
#нийгэм #нийтлэл

Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (I)

Чухам энэ үеэс л Монголд байгаль хамгаалах чиг баримжаатай төрийн бус байгууллага борооны дараахь мөөг шиг олширч зарим мэдээллээр 20 гаруй мянга болжээ. Ийнхүү монголын төрийг Засгийн газар нь бус тодорхой зорилго бүхий төрийн бус байгууллагууд “жолоодсон” хориод жил эхэлсэн юм.

Манай сумын ой

Энэ бол манай сумын ой. Дааган дэл ууланд манай сумын ой байдаг. Уулын ард маш олон тооны буган чулуун хөшөө бий. Хамгийн олон хөшөө бүхий чуулбар гэдэг санагдана. Албан ёсоор бол Өвөр цэцэрлэгийн буган чулуун хөшөө гэдэг. Та бүхэн ойн баяр наадмын тухай ярих гэж байна гэж бодсон уу? Жаахан ногоон чиг баримжаатай байж сур л даа.
#чөлөөт цаг #нийтлэл