Бидний эргэн тойронд болж буй, бас болохгүй байгаа бүхий л асуудал бидэнтэй л холбоотой ажээ. Иймээс бултаараа иргэн бүрийн оролцоог яаж бий болгох уу, эерэг нийгмийг хэрхэн хамтдаа бүтээх ёстой тухай асуудлыг манай баг Синдикат ярилцлагын 43 дахь дугаараар хөндлөө. Нэвтрүүлгийн зочдоор Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, “Мизес Монгол” ТББ-ыг үүсгэн байгуулагч Д.Амартүвшин, Lead.Style мэдээллийн сайтын ерөнхий редактор Г.Одгарав нар оролцлоо.