Монголын Зохиолчдын эвлэл (МЗЭ) 2001 оноос эхлэн уран зохиолын оны шилдэг бүээлийг төрөл зүйл тус бүр дээр шалгаруулан шагнах болсон билээ. МЗЭ нь уран зохиолын төрөл зүйл бүрээр дагнан туурвидаг зохиолчдоос бүрдэх үндэсний төвүүд, үндэсний төвүүдээс сонгогдсон удирдах зөвлөлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэ жил 20 жилийнхээ нүүрийг үзэж буй Алтан-Өд шагналын эзэд уламжлал ёсоор тодорчээ.