Хүн тэр дундаа сэтгүүлч хүн хамгийн сайн мэддэг зүйлийнхээ тухай, хамгийн хайртай, хамгийн бахархалтай юмныхаа тухай л бичвэл хамгийн үнэн  жаахан амттай болдог. Би нутгийнхаа тухай зөвхөн сумынхаа тухай олонтоо бичлээ.  Өөрийнхөө төрсөн нутаг төрөлх тосгоныхоо тухай надаас илүү мэддэг нь бий гэхэд тэмдэглэж үлдээдэг нь цөөн байх. Зөвлөлтийн колончлолын жилүүдэд манай суманд  социализмын материал техникийн бааз байгуулах үүх түүхийн жилүүдэд би тэнд төрж сургуульд сурсан юм. Түүгээрээч би бахархаж явдаг. Нэг ахуйд ямар бүлэг хүмүүстэй хамт амьдарч байна хэл соёл  зан заншил мөн адил болж улмаар нутагийн онцлог болдог юм байна. Сумын ард түмний амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн нь суманд маань байсан орос цэргийн ангиуд, түүний дараа Мааньтийн чанга дэглэмт хорихын эргэн тойрны амьдрал байдаг. Хэдийгээр орос цэргийн ангиуд манай тосгоноос гараад явчихсан ч гэсэн дурдатгалууд зөндөө үлдсэн. Наад зах нь манай нутагийн өвгөд чавганц нар хүртэл “мука надо” гурил хэрэгтэй байна гэж оросоор ойлголцчихдог. Манай үеийнхэн гэхэд л нэгдүгээр ангид орохдоо л орос цэргүүд дээр очиж “сеграть өсть”гэж тамхилж муу сегратийг бол хайрцаг хайрцгаар нь үнэгүй авна. Тэгсээр байгаад  оросоор хараалын үг холин байж хар ярианы хэлтэй болчихсон юм даг. Оросуудыг явчихснаас хойш манайхан гурил будаа,тамхи тариа, спирт, самгонаар тасарч зах зээл гэдэг хатуу хойд эхийн гарт орсондоо. Орос цэргүүд муухай юм хийж байсан. Байсхийгээд л орос цэргүүд хүүхэн хүчиндчихнэ. Бүүр авч яваад цэргийн казармагтаа оруулаад хүчиндээд тушаад хаячихсан байдаг байв. Тугал унага үлдээхгүй буудаж алаад л аваад явчихна. Тэр болгоныг тас нуугаад өнгөрдөг. Монгол Зөвлөлтийн ган бат найрамдлын дэргэд охид хүчиндэх, тугал бяруу нухах юу ч биш байв. Оросуудын буян бузар хоёр яг тэнцүү.   Манай хамаатан Дэндэв гэдэг өвгөнийг нутагийхан” чоорт Дэндэв” гэнэ. Дэндэв гуай хараахдаа чоорт , түй чоорт, чоорт вазми гээд л  урсгаж өгдөгөөс”чоорт” овог хүртсэн нэгэн. Унасан морио их зодноо “Ээ энэ муу адсагыг олсоор оосорлоод орсод өгнө” түй чоорт гээд урсгаж өгдөг өвгөн байсансан. бас “дурак” Дорж гээд нэг нөхөр байсан. Манай сум олон Доржтой . Доохой Дорж, Дарцаг Дорж, Жингэр Дорж, Тэжгэр Дорж,Монхор Дорж, Мөнгөний Дорж,Бүдүүн Дорж гээд л олон Доржуудыг ялгахын тулд хүүхэд хөгшидгүй нэрээр нь дуудахгүй голдуу хочоор нь авгайлдаг. Дурак, Доохой, Жингэр, Тэжгэр гэж ярина. Чоорт гуай мориныхоо толгой руу гартаа  аль тааралдсанаараа балбахдаа хэлдэг “олсоор оосорлоод орсод өгөх юмсан” гэдэг хараал бас л манай нутагийн онцлогтой хараал. Учир нь Монгол улс социализмын үед нэг жилд 70 000-80 000 адуу орсод өгч таваарын вогонд ачуулан орос руу явуулахыг “агт уях “ гэдэг байв. Нэг сум дунджаар 250-300 адуу агтанд уяж малиндуулна. Малиндуулна гэдэг нь оросууд газар дээр нь ирээд хэмжиж шалгаж тариа хийж тэнцүүлж авахыг хэлдэг. Хөдөө аж ахуйн Яамны зөвлөх мэргэжилтэн олон зуун орос байсан. Козин гэдэг ойн мод авдаг зөвлөхийн нэр Гоожин буюу мод авах зөвшөөрлийн бичигийн нэр болж. Малинов гэдэг мал аж ахуйн зөвлөхийн нэр агтанд адуу өгөх стандарт болж түүхэнд үлдсэн байна. Малинд тэнцсэн адууг тусад нь ялгаж бүдүүн олсоор оосорлоод төмөр замын рис төмөрөөр хийсэн хашаанаас уяна. Ингэж уяуулсан адуу нэг бол галт тэргэнд ачуулаад орост очиж хиаманд орох, эсвэл боож үхэх хоёрхон замтай. Сүүлд нь би тэр үеийн манай эрх баригчид адуугаа орсод ямар үнээр өгч байсан юм бол гээд архив ухаж үзсэнсэн. Нэг адууг 170 төгрөгөөр өгч байсан юм билээ. Нэг адууг 27 шилжих рубль буюу 27 доллороор тооцсон байдаг. Харин бидний багадаа тоглож байсан  оросын тоглоомон морин тэрэгний үнийг улсын үнийн хороо нэг ширхэгийг нь 160 төгрөгөөр тогтоосон байна. Монголоос жилд дунджаар 80 000 адууг амьдаар нь манай сумын нутаг Цантын баазаас вогооноор орос руу амьдаар нь гаргаж байсан 30 жилийн турш  ингэж зөөсний үнийн дүнг боддоо. Ям сөдрөг зэрэг өвчтэй адуу унага даага голдуу үлдэнэ. Монголын адуун сүрэг ингэж давжаа болсон юм. Сүрэгийн нөхөн сэлгэлт хийх зав өгөлгүй хойтон жил нь дахиад л агт бэлтгэх  төлөвлөгөө суманд ирнэ.Сум нэгдэл аргаа тасрахаар иргэн хүний аминд үлдсэн арваад адуунаас аль сорыг нь аваад явчихна.   манай сумыг оросууд анх 1944 онд эзлэж торижиж авсан юм.    Манай сумын нутагт  олон албан байгууллагууд байдаг. Төмөр зам, Хорих газар, Галзуугийн эмнэлэг, Архины эмчилгээнээс гадна дээр өгүүлсэн Орос цэргийн анги байдаг. Бас жил бүрийн тав дугаар сараас 10 дугаар сар хүртэл Монголын бүх сумаас адуу тууж ирсэн агтныхан гэж  хүнд гарын түр оршин суугч бүлэг хүмүүс нэмэгдэнэ. Хүнд гар гэхийн учир нь чөдөр ногт, эмээл хазаараас эхлээд чөдрийн морь байлгахгүй тууж яваа адуугаараа хамчихна Харин 1990 оноос орос цэргийн ангиуд гарч, агт авахаа болиод байтал  архичдын эмчилгээний газар байгуулагдсан юм. Түүхнээс нь авч үзвэл 1949 оноос төмөр зам тавигдаж “ Мааньт” өртөө байгуулагдсан. Манай сум нэгдэлийн захиргаа ч социализмын үед бий болсон албан газрууд ч орох оронгүйн зовлон үзээгүй.Учир нь төмөр зам тавьсан хоригдол орос цэргүүдийн толгой хорогдож байсан урт урт чулуун байшинд орцгоосон юмдаг. Нутагийн өвгөчүүл тэр чулуун байшингуудаас баахан сэжиглэдэг. Тэдний ярих нь “Энэ төмөр зам гэдэг сууж явхад сайхан унаа ч гэсэн баахан хүний амиар бүтсэнийг бодхоор муу ёрын унаа  гэнэ”. Төмөр замын дэр мод буюу” шапал” болгоны тоогоор үхсэн орос цэрэг бий шүү гэж үзсэн харснаа ярина. Олзны орос цэргүүд буюу 555-ийн орсууд төмөр зам тавьж байхад манай өвгөн аав цэргийн дарга нартай нь найз болж  мах сүү зөөж оронд нь гурил ёотон авч нэг муу бизнес хийдэг байж л дээ. Нэг өдөр жаахан нэрмэл юм балга сүүтэй ганзаглаад өнөө орсууд дээрээ очжээ. Дарга нь байхгүй байв. Гэтэл тав зургаан турж үхэхээ шахсан хоригдол орос гарч ирээд идэх юм байна уу гэж асуув.Мань өвгөн “водка и молоко еэст” гэжээ. Тэгээд архи сүүгээ өгчихжээ. Өнөө хэд чинь асган цутган яаран сандран уугаад дуусах гэж байтал  дарга нь морьтойгоо  ирж байгаа харагджээ. Нэг нь түүнийг анзаарч зугтаагаад далан тойроод зугтааж хоёр нь хойноос нь гүйж овоолсон шорооны цаана орчихожээ. Харин монгол хүн шиг царайтай монхор хамартай тас хар нүдтэй  хүү сүүг уусаар байж. Өнөө морьтой дарга  ирүүтээ үгийн солиогүй үлдсэн хоёрыг  буудаад унагчихаж. Орос дарга муухай хашгирч буудуулж унасан хоригдол цэргийг бүүр гүйцээж буудан татвас татвас хийж байх зуур цаанаас тав зургаан цэрэг гарч ирээд үхсэн хоёрыг цусыг нь цувуулан чирсаар овоолсон шороон дотор чулуудаж байгаа харагдсан. Ийм явдлыг үзсэн харсан өвгөн аав маань гэртээ ухаантай ухаангүй юм ирсэн тухайгаа ярьдаг юм. Манай суманд анх төмөр зам тавьж байсан 555 ийн орос цэргүүдийг  хүйтэн дайны үед ирсэн цэргийн ангиуд нөхөн жижигхэн сум “Мааньт” тосгоноос илүү хүн амтай оросын  хүрээлэл үргэлжилсан юм. Хоригдол оросууд хэд байсныг тоог хэн ч мэдэхгүй. Харин өвгөн аав өглөө гэгээ тусхаас өмнө дурандхад  хоригдолуудыг  60-70  хүнээр  нэг багц болгоод тав зургаан  буутай цэраг бас нохой агасчуулан туугаад төмөр зам тавьж байгаа шорооны дунд аваачна. Арав гаран багц хүн гарна гэдэг чинь лав нэг 1000-аад хоригдол орос байсандаа гэнэ. Харин орой шөнө ажлаас буухдаа өм цөм хорчихсон сайн л бол нэг 50-60 хүн салгалуулж, чирч гулдарсаар байрандаа ирдэг байсан . Хожим нь орос дарга нар нь өвгөн аавд эд чинь Гетлерт урвасан учраас буудхад болно. Та чоно, зээр агнадаг хүн эднүүсийг яг зээр  шиг урдуураа гүйлгэж зугтаалгаж байгаад  буудаж үз онохгүй бол аз нь та архи хоолоор дайл. Оновол хохь нь бид зайлуулж өгнө” Очень инттересыи” гэж  өвгөнийг айлгаж байжээ. Төв аймгийн Угтаал сумын “Хүүлээ Хан” ууланд бүгэж байгаад баригдсан “сахалт Орос”ыг манай эндээс оргосон орос цэрэг гэж мэдэмхийрнэ. Олзны орос цэрэгүүд Мааньтаас хойх нь 10 аад км-т одоогийн “Бага хангай зөрлөг” хавьд төмөр зам тавьж байв.  Нэг шөнө бөөн юм болж буу пижэгнэлдэн баахан орос цэрэгүүдийг хядчихжээ. Сэг зэм нь ил байхгүй ч тэр хавиас хэдэн жилийн турш өмхий үнэртээд хожим нь  газар нь   тос даагаад байдаг байсан гэнэ.Лав л таван хоригдол цэрэг алдсан байх. Тэдний нэг нь сахалт орос зураг нь мөн . Тэднийг босуулаад алдчихсан  уурандаа үлдсэн бүгдийг нь хядчихсан байх гэх хууччуул байсан. Тэр  аллагнаас хойш энэ хавь гүйдэлтэй болчихсон. Орос чөтгөр байдаг. Машинтай хүнд халтай. Буун дуу юмуу машины чагнаалаас айдаг. Энэ хавиар явахдаа чагнаалдаж өнгөрч байгаарай гэж захина. Ямар дохиолдлоор юм бүү мэд эдүгээ ч гэсэн  дандаа л энэ хавьд авто машины ноцтой осол байнга гардаг. Ийм юманд итгэдэггүй ч гэсэн би тэр хавиар өнгөрөхдөө сигналаа өөрийн архгүй дарчихдаг юм. Хууччуулын яриа хуудуутай гэвч тэмдэглэн үлдээх нь миний үүрэг. Бас төмөр замын тухай дууг зохиосон “Ам Дампил” гэдэг хүн цуурсан хэрэгээр баригдаад явсан.  Уудам орны минь дундуур уул ус говийг гатлаад гэдэг  дууг чинь”Ам” зохиосон гэх өвгөн байсан. “Ам” Дампилын зохиосон дуу

Олзны орос цэргүүдийн хүүрэн дээгүүр

Олон уул давааг гатлаад

Түр тар түг таг гээд

Төмөр зам явж байна.

Манай маршил

Магнайд нь ирлээ.

Ийм шүлэг хэлж  байсаныг нь эдүгээ мэдэх хүн ховорч гэсэн  “ Хоолтын даваагаар нутагтай, Хошин Дампилын” үр сад одоо ч нутаг нугадаа байдаг .

   Манай сумын  өөр нэг  бахархал бол Мааньтийн шорон” чанга дэглэмтэй хорих газар.” Нам засгийн зөв мэргэн бодлогын үрээр  .” Анх 80-хан хоригдол 4 хуягтай, дарга, төлөөлөгчтус бүр нэгтэй  байгуулагдаж байсан бол манай сумын хорих анги амжилттай хөгжиж 40 жилийн түүхэндээ 800-1000 хоригдол 150-200 бие бүрэлдэхүүнтэй болтлоо өсөн хөгжижбайна. Хоригдлын  тоо нэмэгдэж , бие бүрэлдэхүүн амжилттай залуужлаа. Одоохоригдлын дундаж нас 32 боллоо ”Сумын намын даргын баярын хурлын илтгэлээс” Үнэхээр л 40 жилийн түүхэнд манай Мааньтийн чанга дэглэмтэй хорих ангид жил бүрдунджаар тогтмол 500-800 хоригдол эргэлтэнд байсан. Зарим нь суллагдаад гархад гуравхонолгүй нөхөөд ороод ирдэг юм. Хоригдлуудын нийтлэг нэрийг “Хулгайч” гэдэг. Хулгайчууд дунджаар манай суманд  5-8 жил  амьдарч хуучраад нутагшаад ирхээрээнутгийн олонтой ижии ахай болтлоо дасна. Хамгийн рекорд нь бараг Дэлгэрхааны Отгонгэдэг хулгайч  байх. Тэр домогт хулгайч манай шоронд 25 жил тасралтгүй амьдарсан юм. Бүүр шорондоо дасчихсан суллагдана гэхээс ял авч байгаа юм шиг айдаг, гэрээсээ хөөгдөжбайгаа хүн шиг орох оронгүй бүлтгэнээд явчихдаг  хулгайч ч олон бий. Хулгайч нар дандаамуу хүн байдаггүй. Манай хулгайчууд дунд Улсын аврага бөх Хадбаатар.Заан бөхГанбат.Начин бөх Цэрэндаш нар ч байсан. Нэрт хөгжмийн зохиолч Буян-Очир, үзмэрчДашцэрэн, Алдарт уяач Цэрэнням, нэрт уран сийлбэрчин Хасбазар, азийн аврагафоксчин,дэлхийн аврага жудочин  мундаг,мундаг хулгайчууд манай сумын бахархал.  Манай нутагийн хулгайчууд дотор нэрт яруу найрагч Р.Чойном, Яруу найрагч СамбуугийнСүрэнжав” Манай нутгийнхан хоёр Сүрэнжаваараа бахархдаг.Нэг нь Төрийн шагналт ардынуран зохиолч Шаравын Сүрэнжав. Нөгөөдөх нь Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргаасан Самбуугийн хүү Сүрэнжав юм”. Самбуугийн Сүрэнжавын бүтээлүүд 1960-аад ондР.Чойномын алдарт шүлгүүд адил хит болж байв.

Сарны гэрэл цонхон дээр

 Самбуугийн Сүрэнжав лонхон дээр,

 Өнгийн цэцэг цонхон дээр

 Өндөр Сүрэнжав лонхон дээр гээд л архины магтаал, сэтгэлийн гутрал, хайрын дууллыгцэцэн цэлмэг бэлэн цэцэн урсгаж өгсөн шүлгүүд байдагсан. Энэ хоёр яруу найрагчийншүлгүүд манай Мааньтийн хулгайчууд хийгээд хуягуудаар дамжин Монгол даяар аманмэдээллээр тарна. Монголчууд Чойномын бүтээлүүдтэй 1990 оноос хойш танилцсан болби бүүр 1970 онд сургуулийн хүүхэд байхдаа уншиж байсан юм. Тэр үед сумын холбоондшуудан явуулдаг байсан Дэжид эгчид Самбуугийн Сүрэнжав, Рэнцэнгийн Чойном хоёрыншүлгүүд байдаг байв. Тэр хоёр бичсан шүлгээ найз нөхөддөө захиагаар дамжуулна.. Холбооны ажилтан бүсгүй  намаас өгсөн үүрэг дээлгаврын дагуу захиаг нь дундаас нь нэгбүрчлэн задлан  намын даргад уншуулна. Дэжид эгч тэсэлгүй хүнд битгий хэлээрэй иймгоё шүлэг байна билээ гээд л надад өгдөг. Би бараг нэг уншаад цээжилчихдэг байсансан.Дэжид эгч нэг удаа сумын клубт болсон үдэшлэг дээр “хориотой шүлэг уншиж”  өөрөөбараг шоронд явчих дөхөв. Яаж хэрэгт оролгүй салсан юм бүү мэд. Угийн сэргэлэн басцарайлаг авхаалжтай бүсгүй байсан болхоор аргалаа биз.  Яруу найрагчдийн нөлөөгөөр ч  юмуу дунд сургуулийн долоодугаар ангийн хүүхдүүд бид хүртэл элдэв янзын хип хоп дуузохион дуулдаг байв.

Мааньтийн хорих мандтугай

Манай сургууль сөнөтүгэй

Май нэгэн мэндтугай

Манай сургууль сөнөтүгэй гэх ч юмуу.

Заамал дүнзэн байшинд суугаад

Засрана гэдэг нь гонжийн жоо

Заяа байгаад гардаг юм бол

Заавал чамайг ална даа гэж дуулах юмуу. Эсвэл

Муу явдлыг засаж болно

Мурий юмыг матаж болно

Могойн хорыг арилгаж болно

Мааньтийн хорихоос босож болно гээд л үглэдэгсэн. Гэхдээ энэ бүхэн нууц гэдэгийгмэдахтэйгээ.

Мааньтийн хүүхдүүд бид ингэж л үглэж дуулаж  өсч торниж хүн болсон. Өөрийнхөө төрсөнөссөн сумын онцлог социализмын үеийн засаг захиргааны онцлогийг тэр ч байтугай хэляриа боловсролоороо бусдаас ямар ялгаатайг би ердөө анзааралгүй өдий хүрсэн байх юм. Манай хүүхдүүд 4-6 настай л байсан байх би сургууль соёл гээд нэлээд олон жил нутгаасаахол яваад  авгай хүүхдээ дагуулан нутагтаа Баян сум “Мааньт тосгондоо очлоо. Сумын төвдээр гурав, хөдөө дөрөв тав ердөө арваад хоносон юм.  Манай хүүхдүүд гадаа тогложбайснаа нэгийгээ дуудаж байна. Хөөе “хулгайчаа” гэж дуудаж байна .  Би бөөн уур болжямар муухай үг хэлдэг юм гээд л зандарч эхэлтэл ээж ач нараа өмөөрч байна. Тэхэд ээжмаань амьд сэрүүн байсан юм. За ”Пунцаг хар аштай” юунд нь  дуугаа өндөрсгөөд байгааюм. Хүүхдүүд чинь “сумынхныхаа хэлдэг үгийг, нутагийнхнийхаа хэлдэг үгийг л   сураадирсэн байна гэлээ. Ээжийн хэлдэг манай сумын бас бидний үеийн  хэллэг гэдэг ньХулгайчаа “” ална шүү” гэх үг гэнээ. Нээрээ л манай сумынхан дунд “хулгайч” “хулгайчаа” гэх нь ердийн үзэгдэл. Бүүр  халхын томоохон шорон манай суманд байрласан үеэс хэвшинжээ олж Монгол даяар тархсан юм билүү.. Шуугилдаж байсан сургуулийн хүүхдүүдээсбагшийгаа харсан нэг нь бусаддаа хөөе чимээгүй цаана чинь Должин хулгайч ирлээ гэвэлДолжин багш ирлээ л гэсэн үг. Тамхи татаж байснаа Цэдэндаш хулгайчид баригдчихдагбайна ш дээ гэвэл Цэдэндаш захиралд баригдлаа л гэж ойлгож бидний үе хүмүүжижирсэн. Том том дарга нар  мөн адил ингэж ярина. Мал нядлуулая, зуданд явуулая хэдэнхулгайч өгөөч гэж сумын дарга хорихын даргаас гуйна. Мааньтийн авгайчууд хүртэл ингэжярина шүү. Архи уугаад хэд хоног алга болсон нөхөрөө авгай нь эрж сурахдаа.”манайдбайдаг хулгайч” үзэгдээгүй байз гэж байдагсан. За тэгээд л Мааньтийн хорихоос гарсанхулгайч бол ёстой нэг гадаадад дээд сургууль төгссөнөөс илүү гайхуулдагсан . Жирийниргэн болсон ч гэсэн  шоронд байснаа нуухын оронд бахархахыг сонсоогүй хүн ховор байх. Халхын том шорон намайг дийлээгүй юм шүү гэж гэж сүржигнэн томорсон хулгайчийнгайхуулах аясын  үгнээс чичрээгүй хүн ховор болов уу. Нээрээ энэ үг чинь ээжийн миньхэлээр манай нутагаас гаралтай юм биш биз дээ. Гэхдээ л би нутагийнхаа сайн хийгээдсаараар бүгдээрэнгээр нь бахархдаг. Нутагийн зөвлөл гэж нэг улс төрийн ч юм уу олоннийтийн байгууллага сүүлийн үед хүчээ авч элдэв арга хэмжээ явуулдаг болсон.  Тэраймгийн тэр суманд  ажиллаж амьдарч байсан иргэд тэнд цугларна уу гээд л зарлал олонявдаг. Төв аймгийн Баян суманд ажиллаж амьдарч байсан иргэд цугларна уу. Баян сумыннутагийн зөвлөл гэж зарлал тавьчихвал ямар мундаг овгор хулгайчууд ирэх болоо.Еэхулгайчаа тог тасарчихлаа. Уг нь төгсгөх арай болоогүй юмсан. “