"Хөгжлийн банк"-ны асуудал анхаарлын төвд байна. Тус банкны санхүүжилтийн асуудал, зээл олголтын талаар ид шүүж, олны анхаарал тийш ханджээ. Хөгжлийн банкнаас зээл авсан, компани аж ахуй нэгжүүдийн тооолон ч үүнээс 80 хүн, 4 хуулийн этгээдэдхолбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанүргэлжилж байна.

Үүнээс37 хүн нь “Бэрэн” компанийн зээлтэй холбоотойгоор дуудагдсан. “Бэрэн” компанийн зээлд АН, МАН-ын угшилтай улстөрчдийн нэр холбогддог. Тухайлбал, Бэрэнгийн боссыгБадамжунайтай казинодсон гэх асуудал сошиалаар цацагдсан. Ямар ч байсан хэрэг явдал өрнөж, олон олон боломж хулгайлсан хүмүүсийн үнэн төрхийг нээлттэйгээр олон нийт мэдэж авч байгаа нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр энэ бүхэн ил болсноор зээлээ төлөхгүй гэдийсэн олон компаниуд шахаанд орж, олон нийт, хэвлэл мэдээллийнхний шахалт ч нэмэгдэж, зээл төлөлт хурдтайгаар нэмэгдсэн. Өрнөөд байгаа үйл явдлын цаана бас улс төр өрнөж байгаа ажиглагдана. Монголчуудын мэдэх томоохон компанийн захирлууд, өндөр алба ажил хашиж явсан хүмүүсийг ам асуулган зогсох дүр зураг.Түмний өмнөасуулгаад зогсож буй хүмүүс бүгд буруутай юу, эсвэл тэдний дунд хэлмэгдэгсэд бий юу. Хэдийгээр нийтийн боломжоос хулгайлагсад ил болж байгаа ч тэдний зарим нь улс төрийн золиосонд явж байна уу.

Хөгжлийн банкны зээл УИХ, ЗГ-ын шийдвэрээр олгож байсныг болиулжээ

Тус банкийг Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тусгай чиг үүрэгтэйгээр2011 онд байгуулж байв. Мэдээж арай алсын хараатай зарим хүн энэ банкыг байгуулахыгэсэргүүцэж байлаа. Дампуурсан банкнуудын жишгээр эрх мэдэлтэй, эрх мэдэлтнүүдэд ойр хүмүүст боломж олгосон хуйвалдааны талбар болооддуусахвий гэж тэд үзэж байсан.Яг л тэр хэлж анхааруулснаар бодит байдал өрнөв. 

Байгуулагдсан цагаасаа эхлэн улс төрийн нөлөөлөл, шахаанд орж, шалгуургүйгээр их хэмжээний мөнгийг урсгаж, шамшигдуулсан гэвэл бас тийм биш юм. ТУЗ нь эрх мэдлээрээ шийддэг болсон он жилүүдөнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон гэвэл үнэнд ойр.Сангийн яаманд дагнан ажиллаж байсанзургаанзахирлын нүүрийг үзсэнХөгжлийн банкны гол асуудал нь чанаргүй зээлийн асуудал.Мэдээж энэ нь МАН-ын эрх барьж байхын үеийн тус банкны удирдлагуудтай холбогддог. Энэ хугацаанд тус банкны ТУЗ болон гүйцэтгэх зөвлөл, удирдлагын бүрэлдэхүүнд АН-ын төлөөлөл ч, МАН-ын төлөөлөл ч байсан уу байсан. Гэхдээ ялгаа бий.АН-ын үед 2010 онд баталсан шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрөөр хөгжлийн бодлогын төслийг Засгийн газар шийддэг байсан. 

Банкны анхны захирлаар Хөгжлийн банктай хийсэн Өмнөд Солонгосын “Удирдлагын гэрээ”-ний дагуу Ким Жан Жин солонгос хүн нэг жилийн хугацаанд ажилласан.2013 оноос гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат ажилласан бол 2016 оноос Б.Батбаяртомилогдсон. Б.Батбаярын дараагаар 2019 онд одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гүйцэтгэх захирлаар ирсэн. Г.Амартүвшин УИХ-д сонгогдсон учир гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Энхбат дөрван сар ажилласан. Дараагаар нь Н.Мөнхсүх  томилогдов. 2021 оноос хойшН.Мандуул захирлааражиллаж байна. 

Хөгжлийн банк анх байгуулагдахдаа зээл олголт, төсөл санхүүжилтийг УИХ болон Засгийн газрын шийдвэрээр шийдэж байсан байдаг. Гэтэл үүнийг 2016 онд хуульд өөрчлөлт оруулж болиулсан нь анхаарал татна. 

МАН олонх болсон жил буюу 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн санаачилсан хуулиар Монгол Улсын Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэж 2017 онд батлагдсан. Хуульд орсон гол өөрчлөлт нь “УИХ, Засгийн газар нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг тусгайлан батлахгүй” гэх заалт орсон. 

2017 оны хуулийн гол өөрчлөлт нь Хөгжлийн Банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан заалтыг сугалан “гээсэн” байдаг. Ингэж хяналтыг сулруулснаар Хөгжлийн банкны зээлийг гүйцэтгэх захирал, ТУЗ удирдлагын баг өөрсдийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх болсноор хулгай эхлэв.Энэ цаг үеэсхойш хэнд, ямар шалгуураар зээл хэрхэн олгосон нь тун бүрхэг болж иржээ. Одоо ид яригдаад буй авлига хээл хахуультай холбоотой хэргүүд энэ үеэс хойш яригдана. Тэгэхээр Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан зээлийн дүнг 2017 оноос өмнө ба хойно гэж хоёр ангилж үзэж болохоор байна. 

2017 оноос хойш Хөгжлийн банкинд юу болов

Хөгжлийн банкны хэрэгт холбогдон шүүгдэж буй хүмүүсийн нэрсийн дийлэнх нь МАН-ын угшилтай гишүүд байна. 

УИХ дотроос гэхэд Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын гурван ч гишүүн шалгагдаж байна. Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн асан Л.Аззаяагийн мэдүүлгээр шампанск гэж андуурсан гэх авлигын асуудал  Хөгжлийн банкны зээл олголтын үнэн төрхийн нэг л жишээ юм. 

Хөгжлийн банкны зээлийг нууцын зэрэглэлд оруулж энэ олон жилийн хугацаанд яагаад хаацайлж ирэв. АН, МАН дээгүүрээ хувааж авна гэгчээр Хөгжлийн банкийг хөмрөхөд нөлөөлөхүйц шийдвэр гаргахад оролцсон хүмүүсийг мэдсээр байж энэ олон жил толгойг нь илж,их наяд хэмжээнд хүргэсэн нь аль улс төрийн хүчин вэ гээд тооцоод үзээрэй.Нийслэлийн хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал эмэгтэй, Тавантолгойн Гашуунсухайт Төмөр замын Золжаргал, ХҮН намын Найдалаа, Эрчим Хүчний дэд сайд Баярмагнай, Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн, МАН-ын удирдлагын багийн Энхбат гэх мэт МАН-ынхан байна.

Хөгжлийн банкны удирдлагууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд шалгуур хангахгүй аж ахуй нэгжүүдэд зээл олгох болсон нь өнөөгийн яригдаж буй НВЦ ХХК, “Вертекс Майнинг Партнерс” ХХКгэх мэт олны дуулиан болоод байгаа компаниудыг нэрлэж болно.

2017 оноос хойшхи Б.Батбаяр, Г.Амартүвшин захирлын үед Хөгжлийн банкны хэвийн бус зээлийн тоо хэмжээ нэмэгдэх болсон.Хөгжлийн банкны удирдлагууд хөгжлийн зээлүүдийг эцэслэн баталдаг болсноор ТУЗ-ийн эрх мэдэл томорч,ТУЗ-ийн гишүүд улс төрийн томилгоогоор очиж, намынхаа болон сонгуулийн санхүүжилтэд асар их үүрэг гүйцэтгэсэн тухай ч бас яригддаг. 2016 Б.Батбаяр захиралтай банкны ТУЗ-ийн даргаар Б.Даажамба, гишүүдээр Б.Баттулга, О.Хуягцогт, Б.Сүх-Очир, Ж.Оюунчимэг, Б.Махбал, О.Банзрагч тэргүүтэй хүмүүс ажилласан. 2017 онд энэ бүрэлдэхүүнд өөрчлөлт оров. Дараа нь Г.Амартүвшин захиралтай ТУЗ-ийн баг ажиллалаа. Үүний дараа ч МАН угшилтай ТУЗ-ийн гишүүд ажилласан. 

Хөгжлийн банкны гол шийдвэрийг ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь хараат бус гишүүн байхаар хуулийн зохицуулалт үйлчилдэг. 2017 оноос өмнө ТУЗ-ийн гишүүдийг Засгийн газраас томилж байсан бол үүнээс хойш ямар журмаар хэрхэн яаж ТУЗ-д орж ирсэн нь сонирхолтой. 

Бөмбөгөр ногооны хэрэг шиг үү

Хэлмэгдүүлэлийн үеийн “Бөмбөгөр ногооны хэрэг” хэмээх дуулиант хэрэг. 1937 оны 10 дугаар сар. Олны өмнө нээлттэй шүүх хурлаар олон нийтэд ухуулан сурталчлах зорилгоор нээлттэй шүүх хурал хоёр удаа хийсэн. Хуйвалдсан хэмээн хэлмэгдүүлж, олны өмнө их театрт хэргийг нь тасалсан 14 хүнийг буудан хороох ял. Цаазлах үйл явцыг нам төрийн өндөр албанд ажилладаг хүмүүст харуулахажлыг зохион байгуулсан гэдэг. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн дүр зураг нээлттэй хэлэлцэгдэж байгаа Хөгжлийн банкны хэрэг хоёр зарим талаараа ижил төстэй ч юм шиг. Мэдээж цаазын ял биш ч гэсэн түмний өмнө сөрөг хүчний цөөнх илүү буруутай мэт харагдах “жүжиг” найруулав уу. 

2016 оныг хүртэл Хөгжлийн банкнаас зээл гарахад УИХ-ын баталсан Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр, Засгийн газрын шийдвэрээр гардаг байсан гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цагаан самбар дээр тайлбарладаг. Энэ үед хяналттай байсан гэсэн үг. 

Банкны асуудлыг Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр хариуцаж, банкны ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар, захирлаар Н. Мөнхбат нар ажиллаж байв. 

Хөгжлийн банкны шүүх хурлын явц, нээлттэй сонсголоос харахад Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын хэлж байгаагаар “Бид нарын үед УИХ, ЗГ-ын шийдвэрээр хэрэгжүүлдэг байсан. Хэрвээ өнөөдөр УИХ, ЗГ-ын шийдвэрийг хууль бус гэж үзэж яллах гэж байгаа бол Эрүүгийн хуулийн шүүхээр шүүхгүй. Үндсэн хуульд УИХ, ЗГ-ын шийдвэрийг ЗГ, УИХ хүчингүй болгоно гэсэн заалт байдаг” хэмээлээ. 

Хөгжлийн банкнаас гарсан бүх зүйл хулгай, луйвар байсан мэтээр ойлгуулж эхэлсэн. Үүнийг анзаарах л хэрэгтэй.АН-д нааж буй гэнэтийн их дайралтын цаана яг ямар зорилго байгааг таашгүй. Угтаа 2012-2016 онд олгогдсон зээлүүд бодит бүтээн байгуулалт болж олны нүдэнд ил үлдсэнийг харж болно. 2012-2016 онд ажилласан АН-ынүед Засгийн газрын-ын шийдвэрээр шинэ төмөр зам, "Амгалан” дулааны станц, "Эрдэнэс Тавантолгой”, Багануурын нүүрсний уурхай, ТОСК-ийн санхүүжилт, "Бойнг 767” онгоц худалдан авах гэх мэт ихэвчлэн улсын үйлдвэрийн газрын төсөлд зээл олгосон байдаг. Тухайлбал, энэ үед хэрэгжсэн “Гудамж” төсөлд нэг уулзвартай байсныг 18 уулзвар хийж, камер суурилуулж хянадаг болсон. Зам тавьсан гэх мэт бүтээн байгуулалтын төсөлд зээл олгож байсан аж. 

Ямартаа ч АН-ын нэр бүхий хоёр хүн холбогдоод байгаа зээл олголт үр дүнтэй байсан эсэхэд хариулт болгож зам тавьснаар нүүрс зөөж байна, Монроудын 10 жилийн өмнө тавьсан замаар баруун аймгуудын машин явж байна, хоёр ч шинэ цементийн үйлдвэр баригдсан, “Бэрэн”-гийн арматурын үйлдвэр нь 85 хувийн гүйцэтгэлтэй байна, Шинэ яармаг хороолол баригдсан гэх нүдэнд харагдах бүтээн байгуулалтын олон ажлыгхийсэн. Гэвч АН-ынхан Хөгжлийн банкны зээлийг замхруулжээ гэсэн мэдээлэл түлхүү явсаар ирсэн. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “”2016 он хүртэл 2200 гаруй иргэн аж ахуйн нэгжид зээл өгсөн нь 98 хувь нь зээлээ эргэн төлсөн. Гэтэл 2017 оноос хойш Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, Хөгжлийн банкны зээлийг УИХ-аар хэлэлцүүлдэг байсныг Төлөөлөн удирдах зөвлөлд шилжүүлсэн. Ингээд ард түмний банк дарга нарын банк болсон. 2017 оноос хойш Хөгжлийн банкнаас 40 компани зээл авсан. Эдгээр компани нь бүгдээрээ улстөрчдийн хамааралтай. Ингээд дарга нар авсан зээлээ төлөхгүй Хөгжлийн банк дампуурах дээрээ хүрээд байна” гэж ярьсан. 

Нэг зүйлийг анзаарахад Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарын дөрвөн албан тушаалтанд холбогдох Хөгжлийн банкны асуудалд зээл олголтод нөлөөлсөн эсвэл хээл хахуул авсан гэх асуудал огт яригддаггүй. Тухайн үед олгогдсон зээлийн үр дүн хэрэгжилт болон УИХ, ЗГ-ын гаргасан шийдвэр зөв байсан эсэх яригдаж шалгагдаж байгаа.АН-ын үеийн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэргийг өмнө нь олон ч жил шалгаж,2018 он, 2019 онд асуудалгүй гээд хааж байсан аж. Сая дуулианаар хэрэг үүсгэж хоморгон дунд нь шалгах болжээ. 

Хэрвээ Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-аар хэлэлцэж баталдаг хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан бол яг өнөөдрийнх шиг хулгай, авлигын асуудалд хүрэхгүй байсан байх.УИХ, ЗГ-ын шийдвэрээр олгогдохоо больсон цагаас хойш авлига хээл хахуул авсан өгсөн гэх асуудал яригдаж байна. Бүр нарийн яривал Хөгжлийн банкны зээлд авлига өгсөн, авсан гэх асуудалМАН-ын холбогдсон гишүүдтэй холбоотой яригдаад байгаа. Ийм л ялгаа бий.Гэтэл АН гэсэн малгайн дор МАН-ын гишүүдтэй холбоотой авлигын асуудлыг АН юм шиг яриад байгаа нь толгой эргүүлэм. 

Хөгжлийн банкны дуулианаар яригдаад байсан “Сод Монгол”, “Монполимет”, “МАК”, ... гэх мэт компаниудодоо олны өмнө чичлүүлээд байгаа 80 дотор байхгүй байна. Зарим нь эхнээсээ зээлээ төлснөөр асуудлаас мултарсан бололтой юм. 

Нүүрсний хэрэг гээд шуугиж байгаа. Үнэхээр асуудал бий юу бий. Холбогдох эзэд нь ч тодорхой. Гэвч Хөгжлийн банкны хэргийн жишгээр АН-ын малгайг энэ хэрэгт духдуулж,Ажнай Бат-Эрдэнэ зэргээр туг тахиад өнгөрөх вий.Ажнайднүүрсний хулгайч нэр зүүлгээджинхэнэ нүүрсний хулгайчдаа хаацайлаад үлдэх вий дээ гэх болгоомжлол энэ үйл явцыг хараад төрж байна.Ажнай Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч. Өөрөө өөрөөсөөхулгай хийсэн гэж яллах гээгүй бол ЭТТ-д хамааралгүй юм. Гэтэл нүүрсний хулгайч болгочихсон. ЭТТ төрийн өмчиткомпаниас хулгай хийсэн асуудал түүнд байхгүй байхад АН-ныхныг хулгай, авлигын гол дүр мэт ойлгуулаад байна уу гэсэн хар сэр аандаа төрж байна.