ХҮҮ МИНЬ. ОХИН МИНЬ. ААВЫГАА СОНС. 

Хүү минь. Охин минь.

Ариун санваарт. Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн заларсан Бурхан багш. Тэрбээр орчлонгийн хамаг амьтаны тусын тулд энэ ертөнцөд заларсан. ... Тийм учраас. Бурхан багш тэр өөрөө ном. Түүний лагшин нь ном. Нас сүүдэр нь мөн тэр адил ном байдаг. ... Тийм учраас. Бурхан багшийн нас сүүдрийн хэмжээ гэж хаана ч байхгүй. Түүний нас сүүдрийн хэмжээсийг хэн ч тоолож үл чадна ... хэмээн  "Хутагт алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан" хэмээх их хөлгөн судар номонд айлджээ. ... 

Тиймээ. Хүү минь. Охин минь. Бурхан багшийн нас тоолш үгүй их. Тэр хэмжээ үгүй их байдаг. ... 

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...

 НЭГ: Хүү минь. Охин минь.

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар үнэн болоод үнэмлэхүй үнэн гэдэг тэр  хоёр их хил хязгаар, зүй ёсонд нийцсэн үйлийг болгоож эрхэмлэн дээдлэн сахидаг. Тийм учраас. Тэд нар зовлонгоос ангижирсан. Ангижирсан байдаг ... Тийм учраас. Тэд үнэмлэхүй үнэн мөн чанарт оршдог юм хэмээн энэ судар номонд номложээ. ... 

Юу гэсэн үг вэ? гэвэл.

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар орчлон ертөнцийн амьтан бүхэнд туслахын тулд оршдог гэсэн үг. ... 

Тэд өглөг, өглөг буяны сайн үр. Тэвчээр тэвчээрийн сайн үр хийгээд хичээнгүй ёсны зам мөрийг бүхэлд нь таньж мэдсэн байдаг  ...  Тийм учраас. Тэд зовлон, зовлонгийн эрхшээлээс салж хагацсан. Зовлонгоос ангижарсан юм гэсэн үг. ... 

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар сүшиг бишрэл болоод бясалган бодох хэмээх оюун ухааны ид шидийг төгс сайн эзэмшсэн байдаг ... Тийм учраас. Тэд арга билэг төгс. Тэвчээр төгс ... Аврал их.  Ач тус их ... Тэд нар ариун бодолтой ... гэгээрсэн гэгээлэг их хүсэлтэй байдаг юм. Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан байдаг юм гэсэн үг...

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар амьтан бүхэнд туслах үйлд үл уйсдаг гэсэн үг ...  Тэд нар хэнийг ч үл ялгана.  Тэд хэнд боловч адилхан ... Түүний үйлдсэн сайн, муу үйлийг санагалзан бодож, дэнслэн  тооцоод тусыг хүргэдэг гэсэн үг. ... 

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар муу үйлийн мөн чанарт хоёр үгүйг болгоон соёрхсон ... Тэд сүшиг бишрэл үгүй нэгэн. ... Ухаан бодол үгүй ... арчаагүй залхуу ... араатан мэт авиргүй нэгэн ... Тэд тийм хүмүүсийн бие, хэл, сэтгэлээр үйлдсэн муу үйлийг үл таалдаг гэсэн үг. ... Нүгэлт муу үйлийн эзэн тэр хүмүүст туслах хэрэгтэй гэж тэд нар үздэггүй юм. ...  Тэд  тэднийг  харсан боловч  хараагүй мэт, сонссон боловч сонсоогүй адил өнгөрөөхийг хичээдэг юм гэсэн үг ... Тэд нар орчлонгийн олон олон амьтан бүгдийг ахин дахин алдаж эндэхээс тийн хамгаалдаг юм гэсэн үг. ... 

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар. Энэ мэт. Зовлонгоос хагацсан. Зовлонгоос ангижирсан юм. ...

ХОЁР: Хүү минь. Охин минь.

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар номын ёсонд ёсчилон мөргөсөн Тэд ном номлол түүний ёс журмыг дээдлэн сахидаг. Тэд нар сүшиг бишрэл, ном номлол хэмээх хоёр их ухааны ухамсар ёс зүй, ид шид, арга билигийг төгс сайн эзэмшсэн байдаг ...  Энэ мэт. Энэ хоёр их ухаан түүний суу билэгт зах хязгаар үгүйг тэд илтэд үзүүлсэн ... Тийм учраас. Тэд зовлонгоос ангижирсан. Ангижирсан юм хэмээн энэ сударт номложээ. 

Юу гэсэн үг вэ? гэвэл.

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар билгүүн болоод их билгүүнийг орчлонгийн амьтан бүгдэд эрх тэнцүү болгоосон байдаг гэсэн үг. ...

Тэд тэднийг ахуйлаг хэвшмэл тэр амьдралаас салж хагац гэсэн үг бол биш. Тэндээс олж мэдсэн тэр өргөн, гүн их  туршлага мэдлэгээ орхи хая гэсэн үг бол бүүр биш. ... Товчлоод хэлвэл. Ахуй нөхцөлөөс биш. Ахуйн шуналаас ангижирч сал гэсэн үг ... Оюун ухаан бодлын ухамсарт дээд төвшинд тэмүүлэж амьдар гэсэн үг. ... Энэ бол орчлон ертөнцийн зовлон бэрхшээлээс ангижирч салж чадах дээд явдал мөн болой гэсэн үг. ...

Тиймээ. Хүү минь. Охин минь. 

Ариун санваарт. Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн заларсан Бурхан багшийн насны тоо хэмжээг хэн ч хэлж мэдэхгүй. Тэр хязгаар үгүй тоолшгүй их байдаг билээ. ...

Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...