Ард түмэн хэдий чинээ хийсвэр зүйлд итгэж автдаг байх тусам хөгжил хоцорч, дарангуй систем бий болно. Хийсвэр зүйлийг таних зарим арга бий. “Яагаад ийм юм бэ” гэж асуухад олигтой баримттай хариулт олдож өгөхгүй, “угаасаа л ийм шдээ” гээд улайгаад байвал тэр хийсвэр байх магадлалтай.
Хэн ч л ном унших, уншсан номоо ярих дуртай. Гэхдээ яг нүүр тулсан асуудлаа ярих дургүй.
Бэлчээрээ гамнаж, сайхнаар нь байлгаж чадвал тэр нүүдлийн мал аж ахуй, бэлчээрээ цөлжүүлж уралдаж идэх л юм бол тэр нинжагийн мал аж ахуй. Хяналтгүй, хууль дүрэмгүй, хөлсний малчид механик техникээр уулгалан дайрч, эцэст нь хил хязгааргүй цөлжсөн нутаг үлдээх нь нинжагийн мал аж ахуй биш гэж үү?
Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд ягааны гудам байгуулдаг болохоос хүчирхийлэгчид цаазын ял оноогоод нэмэргүй. Архидалттай тэмцэхийн тулд архи уух соёл заасан нь дээр болохоос архи зарахыг хориод нэмэргүй. Манай асуудал архи ууж буй хэмжээндээ биш ууж буй соёлдоо л байдаг юм.
Цаг үе өөрчлөгдөж байна, гэхдээ хүн гэдэг амьтан 100 мянган жилийн өмнөхөөс анатомийн хувьд өөрчлөгдөөгүй юм.
Мянган мэдээлэл дундаас ямар ч хүн зөвхөн өөрийн санал нийлж буй зүйлийг л "зөв" гэж хүлээж авдаг хандлагатай ажээ.