Анхны цуглаан амжилттай боллоо. Хонхны дуу энэ өдөртөө багтаж бүхнийг сэрээгээгүй ч гэсэн нийгмийн тодорхой хэсэгт харанга болон дэндэв. Энэ дуу хэдхэн хоног сарын дараа уул ус, тал хээрийг дамжин нийт Монгол орныг сэрээсэн юм.
Иргэншсэн төрийн түүх Америкийн болон Францын хувьсгалаас үүдэлтэй. Төрийг сонгож байгуулна гэсэн үг.
#улстөр
#нийтлэл
Сайн дурынхан. Өдгөө шинжлэх ухаан төрөлжин хэдэн арван мянгад хүрсэн ба тодорхой нээлтэнд хүрэх явдал нь хэдэн мянган эрдэмтдийн хамтын чармайлтын үр дүн болжээ. Нобелийн нэг шагналтны ард түүнийг энэ амжилтанд хүргэсэн 40 мянган эрдэмтэн зогсож байдаг гэсэн тооцоо бий. Иймээс Архимед шиг усанд орж байснаа гэнэт “эврика” гэж орилон гүйх шалтаг өнөөдөр олдохоо больжээ.
#нийгэм
#нийтлэл
Бидний энд ярьсан Монгол улсын тусгаар тогтнолоо сэргээсэн түүх бол 1907-1946 он хүртэл үргэлжилсэн ийм урт драм юм. Ямар хүнд нөхцөлд туйлбартай тасралтгүй тэмцэж зүтгэж, асар их хохирол оронд нь төлж байж тусгаар тогтнолоо олж авсныг ойлгоцгоох хэрэгтэй санагдана. Түүхийг гуйвуулах, хялбарчлах, худлаа өнгөлөн дөвийлгөх, учир шалтгааныг нь гээгдүүлэх, эсвэл үзэл суртлын зорилгоор түүхээ гутаах нь хожимын хойно хор уршигтай. Болоод өнгөрсөн түүхийг засах бололцоогүй ч ирээдүйгээ харахад зайлшгүй чухал сургамж болдгоороо их ач холбогдолтой юм. Монголын нэн шинэ түүхийг, тусгаар тогтнолоо хэрхэн сэргээсэн цэдгийг Орос, Хятад, Японгүйгээр ойлгох бололцоо байхгүй шүү дээ.
Монголын шинэ үеийнхэн Японыг үзэн ядах хүмүүжлээр өсч бойжсон юм. Ерөөс алив дарангуйллын нийгэм өөрийн сонгосон дайсантай, түүнийхээ эсрэг хүчтэй суртал нэвтрүүлэг тогтмол явуулж байх нь тогтолцоогоо бат авч явах нэг арга нь байдаг.
Америкийн нэрт зохиолч Марк Твэйний Хаклибэри Финнийн адал явдал роман анх 1885 онд хэвлэгдсэн, энэ жил 140 жилийнх нь ой болж байна. Зохиол 1965 онд Г.Төмөрбатын орчуулгаар Гекельберри Финнад тохиолдсон адал явдал нэртэйгээр монгол хэлнээ буусан. Үүнээс хойш ч 60 жил өнгөрчээ. 1885 оны анхны америк хэвлэлийг энэ удаа монгол хэлнээ буулгалаа. Өнөөгийн уншигч тэр болгон мэдэхгүй олон нэршил, үйл явдлыг тухай бүрд нь товч тайлбараар тодруулав. Мөн анхны хэвлэлд оруулсан 170 орчим чимэглэл зургийг хавсаргав. Зохиолд Шэкспирийн нэлээд хэдэн шүлэглэл, Марк Твэйний өөрөө бичсэн хүүхдийн шүлэг зэргийг Б.Цэнддоо орчуулав.