Хүнд ноогдох гурилын хэрэглээ байнга тогтмол байгаа боловч 1990 онд худалдаалагдаж буй 2-р гурилын хэрэглээ 80 хувийг нь эзэлж байсан бол одоо дээд гурилын хэрэглээ 80 хувь болсон байна. Монгол улсын хилээр 60 мянга орчим нэр төрлийн бараа импортоор орж ирж буйн үлэмж олон нь хүнсний бүтээгдэхүүн юм. Хүнсний нэр төрөл олширсноос гадна чанар эрс дээшилж витамин, амин дэм, чихэрлэг их болсноор хэдийгээр тоон судалгаа байхгүй ч залуучуудын өндөр, жин нэмэгдсэн нь нүдэнд харагдана. Хүнсний зохисгүй хэрэглээнээс болж 35-аас дээш насны хүмүүсийн хэт таргалалт, жингийн хэтрэлт 63 хувьд хүрч байна.
Монгол төрийн хүсэлтийг тэдэнд гардууллаа. Гэтэл Ардын дугуйлангийн толгойлогч Бодоо өврөөсөө өөр тамгатай бичиг гаргаад ирэх нь тэр! Модон сандлын хөлийг тайрч өөрөө урлан хийсэн Монгол ардын нам гэсэн бичигтэй хуурамч тамга! Үүнээс болж хоёр бүлэг муудалцлаа. Харин большевик оросууд Ардын намын тамгатай бичгийг хүчин төгөлдөр гэж үзжээ.
Ингээд автономоо сэргээнэ, шашинаа мандуулна, Богд хаанаа ширээнд нь эргүүлж зална гэсэн зорилготой хойшоо хил гарсан хэд маань 1921 оны 3-р сард Улаан цэрэг дагалдан орж ирэхдээ Хятадын холбооны улсад Монголыгоо нэгтгэнэ, шашин бол муухай, Богд бол феодалын дарангуйлагч гэсэн уриатайгаар эх орондоо эргэж иржээ.
Анхны долоо гээчийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн. Бодоо, Чагдаржав нарыг 1922 онд, Данзанг 1924 онд буудан хороосон. Сүхбаатар 1923 онд хорлогдож үхсэн. Догсом, Лосол нарыг 1937 онд Москвад аваачин буудан алсан. Үлдсэн ганц Чойбалсанг явахгүй гээд байхад нь бараг хүчээр Москва руу чирэн аваачиж эмнэлэгт үхүүлсэн.
Бөөгийн шашинт удганы хүү, асар том биетэй Иди Амин 16 настайдаа лалын шашинд орж Каква, Нуби зэрэг махчин овгийнхныг түших болов. Колонийн цэрэгт орж боловсролгүй боловч ахисаар түрүүч болжээ. Кэнид малын хулгайтай тэмцэж явахдаа 8 хүний бэлэг эрхтэн огтолж хаясан хэрэгтэйгээр муу нэрээ дуурсгаж эхлэв. Мөн нэгэн тосгоны 20 тариачныг өөрийн гараар цавчиж алав. Тусгаар тогтнол олгохын өмнөхөн элдэв шуугиан үүсгэхгүй гэж шийдсэн англи офицерууд түүнийг Ерөнхий сайд Оботэд хүлээлгэн өгчээ. Мангар том биетэй энэхүү зэрлэг эр лал омгийнхныг татахад хэрэг болно гэж үзсэн Оботэ түүнийг шатгүй дэвшүүлэн хурандаа болгов. Тэрээр удахгүй арми командлах болов. Армиас 2.5 сая фунт стерлинг ор сураггүй алга боллоо гэж нэг өдөр Сангийн сайд нь матахад Сингапур явах гэж байсан Ерөнхий сайд хаашаа мөнгө алга хийснээ ирэхэд нь илтгээрэй гэж Аминд хэлээд нисжээ. Энэ бол төрийн эргэлт хийхийг зөвшөөрсөн “уриалга” байлаа.
Асар их хєрєнгийг янз бvрийн ашиггvй арга хэмжээнд vрж цацсаны дvнд тєрийн нvсэр паразит аппарат, ахадсан том vйлдвэрчний эвлэл, тєсвийн ажилтны нижгэр арми хувхайрсан хєрсєн дээр хоол нэхэн vлдсэн юм. Єєрєєр хэлбэл цэцэглэн хvчирхэгжиж байсан гvрнийг бодлогогvйгээсээ гадна олон тvмэнд таалагдахын тулд маргаашаа мартчихсан ганц удирдагч сvйрvvлж сул дорой, ядуу орон болгожээ.
Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 30 жил болжээ. Энэ хооронд Үндсэн хуульд хоёр удаа засвар орсон. Гэвч сүүлийн үед Үндсэн хуулин дахь Төрийн байгууламж, сонгуулийн зарчим, эрх мэдлийн хуваарилалтын талаар шүүмжлэл өрнөх боллоо. Одоо үйлчилж буй Үндсэн хуулин дахь төрийн байгууламж шилжилтийн үеийн үүрэг зорилгоо хангасан бөгөөд цаашид улс орон тогтвортой, илүү шударга тогтолцоотой болохын тулд Үндсэн хуулинд зарим өөрчлөлт оруулах хэрэгтэй тухай санал өрнөх болов. Үүнд зориулж хэлэлцүүлэгт нэмэр болох үүднээс Үндсэн хуулийн төрийн байгууламжийн бүлэгт бас нэгэн хувилбар санал болгож байна. Энэ нь хуулийн төсөл гэхээсээ өргөн олны хэлэлцүүлэг, мэтгэлцээн, санал бодлын хуваацалд зориулсан юм.