Сонгууль болон сонгуулиас үүдсэн үймээн самуунаас болоод Монгол орны нийгэм улс төрийн байдал хүнд гацаанд орлоо.
#улстөр
#нийтлэл
Энэ өгүүлэл 2006 онд Өдрийн сонинд ганц удаа хэвлэгдсэн аж. Анх удаа гадны хөрөнгө оруулалт Монголд дөнгөж нэвтэрч эхэлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн ганц жилийн дотор хоёр дахин өсөж, гагцхүү гадны хандив тусламжаар амь зогоож байсан нэн буурай орон тун удахгүй дэлхийн дундаж улсын зэрэглэлд хүрэх үүд хаалга нээгдэж байсан юм. Зөгнөн хэлсэнчлэн үүнээс ердөө 6 жилийн дараа гэхэд ДНБ 10 дахин өсөж, жилийн өсөлтөөр 17.6 хувьд хүрснээр дэлхийн дээд амжилт тогтоож байв. Гэвч цаашаа яасныг цөмөөрөө санаж байгаа болов уу? Нохойн толгой ширээн дээр тогтодоггүй юм гэнэ лээ. Загасны ой 8 секунд байдаг гэсэн, эргэж сануулах гэж үүнийг харуулж байна.
1990 онд Монгол Улс аймаар их газрын тостойгоо олж мэдлээ.
#улстөр
#нийтлэл
Милтон ба Рөүз Фридманы Хувь заяагаа сонгох нь хэмээх эдийн засгийн сонгодог бүтээл дахин хэвлэгдлээ. 2001 онд анхлан монгол хэлээр орчуулагдан хэвлэгдэхэд оруулсан Орчуулагчийн өмнөтгөлийг энд сонирхуулж байна.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хэдийгээр монгол хэлэнд хожуу нэвтэрсэн боловч аяндаа дуудлагаа даган монголжиж, тэгж хэлдэг төдийгүй бичдэг болсон цөөнгүй үгийг монголжсон хэлбэрээр нь энэ толины толгой үгэнд авлаа. Эсээ, хаминдаа, амаржий, хааз, ёонкос, коонс, сээвс гэх мэт. Монгол хэлэнд эгшиг зохицох ёс гэж нэг онцлог бий. Энэ нь үгэнд орсон эгшгүүд нэг төрөл болон журамлагддаг буюу нөхцөл, дагаврууд нь эгшиг зохицох ёсыг даган залгагдана гэсэн үг юм. Наад зах нь нэг үгэнд а авиа э, о зэрэг авиатай хамтардаггүй, эгшгүүд аль нэг тийшээ шилжин журамлагддаг. Отвертка – автийрк, одъяал – адяал, комендант – хаминдаа гэх мэт.
Нөгөө талаас Хубилай нь зөвхөн Хятадын хаан байсан төдий биш. 1206 онд байгуулагдсан Их Монгол улс жинхэнэ утгаараа Хубилайг үхснээр дуусгавар болсон юм. Хубилайгаас хойш л дэлхийг эзэгнэж байсан Чингисийн удмынхан таран бутарч биенээсээ үл хамаарсан, тэр байтугай дайсагнасан тус тусын төрүүд болон хуваагдсан. Хубилай бол Их Монгол улсын сүүлчийн хаан. Юань бол тэр том гүрний Хубилайн өөртөө өмчилж авсан нэг л хэсэг нь байлаа. Алтан Орд, Ил Хаад, Чагадайн улс зэрэг нь бүгд Хубилайг хүлээн зөвшөөрдөг, татвар өргөл барьцаа өгөх буюу хураалгадаг байв. Хубилай үнэн хэрэгтээ Номхон далайгаас Адриатын тэнгис хүртлэх уудам дэлхийг захирч байсан хамгийн дээд эзэн нь байлаа. Үүнээс болоод Хятад улсын хил хязгаар Адриатын тэнгис хүртэл үргэлжилж байсан гэж хэн ч хэлдэггүй, тэгэж боддог ч үгүй. Өвлөх, залгамжлах логикийн нөгөө тал энэ байна