Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Монголын эрчим хүчний нөөц

Монгол улс нь өнөө болтол эрчим хүчний дутагдалтай, нийт хэрэгцээнийхээ бараг гэравны нэгийг Оросоос импортолдог орон юм. Төвийн эрчим хүчний системд нэг гегаватт хэрэглээ байдаг боловч ялангуяа өвлийн цагт нэмэлт эрчим хүч хэрэгтэй учир оросоос 250 мегаваттыг нэмж авдаг.
#эдийн засаг #нийтлэл

Шижээ, Бадрах нарын бүлэг

Намын VII их хуралд эргэлт хийхээр Москвагаас дуудагдаж ирсэн КУТВ-ынханы нэг нь Золбины Шижээ байлаа. Тэрээр Шиньжаанд төрсөн, Сумъяа бээсийг дагаж Монголд ирэн туслах нь байжээ.
#нийгэм #нийтлэл

ХАЛХ ГОЛД ХЭН ХОХИРОВ?

Халх голын дайнд (Будилаан? Мөргөлдөөн? Тулалдаан? Байлдаан?) ​оролцохгүй, өөрийн нутагт ийм үйлдэл хийлгэхгүй гэж Ерөнхий сайд Гэндэн, Ерөнхий сайд Амар, Бүх цэргийн жанжин Дэмид нар Сталинтай зөрөлдсөнийхөө шанг амиараа төлсөн юм. Ийм байлдааны урьдчилсан бэлтгэл ажиллагаанд дор хаяхад 30 мянган монголчууд амиа өргөсөн юм. Жинхэнэ байлдааны талбарт 237 цэрэг эрс үрэгдсэн, үүний гуравны нэгийг нь Зөвлөлтийн улаан цэргийн онгоц эндүүрч бөмбөгдөн араас нь пулемётоор шүршсэн, гуравны нэгийг нь Японы тагнуул гэж хардан гүтгэж өөрийнхөн нь хороосон.

Тавин нэгэн хувь

Наяад оны эхээр дөнгөж улс төрийн товчоонд орж ирсэн Төв хорооны нарийн бичгийн дарга залуухан Михаил Горбачёв Канадад айлчилжээ.
#улстөр #нийтлэл

ОРОС АРАНШИН

Орос, Зөвлөлтийн аугаа зохиолчдын нэг Максим Горькийн 1922 онд Берлинд хэвлүүлсэн эсээ-өгүүллийг товчлон орчуулав.

Намуудын дампуурал

Одоогоос 150 орчим жилийн өмнө анх Англид улс төрийн нам буй болжээ. Нэгэнт төрийн дээд институци болох хууль тогтоох гүйцэтгэх эрхийг хэрэгжүүлэгч байгууллагыг ард түмний үзэмжээр, тэдний чөлөөт сонголтоор буй болгодог болсон болохоор сонгуулийн ажлыг зохион байгуулах олон нийтийн байгууллага хэрэгтэй болсон байна. Тэр нь улс төрийн нам юм.
#улстөр #нийтлэл