1990 оны хувьсгал бүх хүнд цаашид амьдралаа хэрхэн зохиохын өөрснөө шийдэх бололцоо олгосон юм. Алдсан нь ч бий, оносон нь ч бий, огт сонголт хийгээгүй төрдөө үлдсэн нь ч бий. Урлагийнханд бүр ч том боломж, сонголт өмнө нь хаалгаа нээжээ. Сосорбарам, Найдандорж, Онон, Одончимэг, Батзаяа гээд нийгэмд хэдийнээ байр сууриа олчихсон байсан найруулагч жүжигчин залуучууд чөлөөт уран бүтээлийн замыг сонгосон юм. Үнэндээ үзэл суртлын үнэгүй зарц явсаар залхсан байх.
Шадар гэдэг нь үгийг нь сонсдог сайн найз нөхрийг хэлээгүй, эзнээрээ дамжуулж төрийн бодлого эрхлэн явуулалцдаг хүнийг хэлээд байгаа юм. Кинонд гардаг шадар сайд Исмэлийн хувьд үнэхээр тийм хүн түүхэнд байсан. Муу шадар. Түүнтэй эсрэгцүүлж үзүүлсэн сайн шадар бол харин уран сайхны олдмол дүр байх. Түүхийг эргэж шинжихүйд цөөнгүй тохиолдолд “жинхэнэ үнэнч шадрууд” урвагч, хорлогч, нэр төрийг нь унагагч байжээ.
Гэвч том мөртөө жижиг, жижиг мөртөө том монголчууд бид ер бусын хачин авиртай үндэстэн. Адилхан монголчууд байж жалгасаг нутагсаг үзэл бидний цусанд ёстой гааруу! Ямар сайндаа монголчуудын бараг бүх түүх өвөр хоорондын тэмцэл тулааны түүх байх вэ дээ! Хоорондоо бүлгэрхэхдээ заримдаа эрүүл байна уу гэж бодогдмоор.
(Азийн хөгжлийн банк Монголтой хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ойд зориулсан хуралд хэлсэн үг)
Ардчилсан тогтолцоо бол бололцоо болохоос шууд утгаараа диваажин биш. Эмчилгээ тэжээлийн цэг ч биш, сүм хийдээс зохион байгуулдаг үнэгүй хоолны гуанз ч биш, өвгөд хөгшдийг харж хамгаалдаг асрамжийн газар ч биш. Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй буюу дутагдсан мөнгөө гаднаас оруулж ирж ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжүүлэх явдал болохоос яаж ч ардчиллаад, ардчилсан болж харагдаад, ардчиллын арал гэж дэлхийгээр нэг магтуулаад ч энэ нь материаллаг хөгжлийн эх сурвалж биш.
Зөвлөлтийн нэрт зохиолч Василий Шукшиний "Үгүүлэг" хэмээх энэ хөөрхөн өгүүллэгийг миний бие 1985 онд хөрвүүлсэн нь тухайн үедээ "Урлаг, утга зохиол" сонинд хэвлэгдэж байсан юм. Зүгээр л сонирхуулж байгаа юм.
Доорх өгүүлэлд авсан баримт одоогоос арваад жилийн өмнөх тоо баримт болно. Энэ хооронд олон юм өөрчлөгдсөн. Үгүйдээ л автомашины тоо хоёр дахин өсчээ. Үндэсний нийт орлого яльгүй дээшилсэн бол хүн ам 3,4 сая болсон байна. Харин огт өөрчлөгдөөгүй юм бол ядуу монгол хүмүүсийн нийгэмд эзлэх хувь процент аймаар хурдтай өсөн хэдийнээ 100% давсан боловч (Ядуу биш 30 гэрбүл байгаа гэсэн, тэрийг тооцохгүйгээр 100%), шинжлэх ухааны нотолгоотойгоор "ядуу стандарт" тогтоогүй хэвээр байна. Саяхан Нийгмийн халамжийн яамны сайд "Хоёр ба түүнээс дээш хувийн автомашинтай хүмүүсийг нэн ядуу гэсэн бүртгэлээс хасч хүнсний толоон авах эрхийг хураан, цаашид тэдэнд толоон өгөхгүй" гэж албан ёсоор мэдэгдсэнээс үзэхэд ядуурал нэлээд их хувь процентоор багасаж байгаа юм байна гэж үзэж болохоор байна.