Цэцэглэн хvчирхэгжиж байсан гvрнийг бодлогогvйгээсээ гадна олон тvмэнд таалагдахын тулд маргаашаа мартчихсан ганц удирдагч сvйрvvлж сул дорой, ядуу орон болгодог.
Тэр үед монгол хэлэнд гэрээ, хэлэлцээр, хэлцэл, тунхаглал гэх мэтийн олон улсын эрх зүйн актын нэр томьёо нэг мөр болоогүй байлаа. Зөвлөлтүүд 1946 оны хоёрдугаар сар хүртэл монголчуудтай нэг ч гэрээ байгуулаагүй нь энэ орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсантай холбоотой. Орос эх дээрээ "соглашение" гэж бичсэн энэхүү 13 зүйлт хэлэлцээрийн нэгдүгээрт, “Зөвлөлийн засагт Орос улсын Засгийн газраас гагцхүү хуулийн ёсоор эрх барьсан Монголын ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөв” гэсэн байна. Зөвлөлтүүд Гадаад Монгол улсыг биш, харин өөрийнх нь ивээл дор буй Монгол дахь Засгийн газрыг л хүлээн зөвшөөрчээ.
Хань улсын хаан Ван Ман (Wang Mang) Хятадад дагаар орсон өмнөд Хүннү нарын талаар зарлиг болгон “Одоо тэд бидний эсрэг биш, харин бидэнд дагаар орж захирагдах болсон тул үүнээс хойш тэднийг Шюннү (догшин боолууд) гэлгүй, харин Гүннү (Журамт боолууд) гэж нэрлэсүгэй” гэсэн байдаг. Өмнөд хүннү нар Монголын өндөрлөгт 215 он хүртэл ямар нэг улс төрийн тодорхой роль гүйцэтгэсээр ирсэн хэдий ч эцэст нь дунху аймгийнхан оройлон гарч ирснээс хойш тэдэн дунд шингэн алга болсон аж.
Орос, Зөвлөлтийн аугаа зохиолчдын нэг Максим Горькийн 1922 онд Берлинд хэвлүүлсэн эсээ-өгүүллийг товчлон орчуулав.
Уyл нь мaнaй Бaт-Yүл бол apдын yлaмжлaлт ойлголтооp ч, үe үeийн бypиaд бaaвaй нapын ойлголтооp ч, 40 мянгaтын ойлголтооp ч, Kaлидaсын Yүлэн зapдaс-ын ойлголтооp ч, xүн төpөлxтний нийтлэг ёс зүйн yтгaap ч шyдаргa л xүн юм дaa. Шap сонин шaжигнyyлaн эpгүүлэx, цaй yyж xов xөөpөлдөx зyypт ч шyдаргa юм, сaйxaн юм, үнэн юм, чигч юм шyyд тодpоод иpнэ гэж бaйxгүй л дээ.
Мөнгө олж ирж чадахгүй, харин ч тавьсан өрийг улам нэмээд байгаа Засгийн газраа дахиад л солилоо. Мэдээж ямар ч ахиц гараагүй, сахил хүртээд шал дордов. Тэгэхээр нь дахиад л засгаа солив. Мэдээж тухай бүр пинжэкээ эргүүлэхээ аль ч засаг мартаж байгаагүй юм. Солигдоод сайжирсан тохиолдол байсан уу? Ер нь муугаа улам муутгах гэж сольдог юм биш үү? Улам л уруудна, солих болгонд ард түмэн дэмжинэ, хэдэн сарын дараа бүгд жигшинэ. Өөрснийгөө хууртсан гэж ярина. Үнэндээ худалдагдчихдаг юм биш үү!?
Цааш нь ярих уу, яахав?