Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Одоо шинжлэх ухаан академи маань засаг мөнгө өгөх юм бол зөвхөн монгол хүнийг эмчилдэг Ковид 19-ийн эсрэг вакцин гаргах гэнэ. Бодвол зөвхөн монголдоо, айн? Зөвхөн “монгол ухаанаар” бүтээсэн алъюу гэсэн аймаар үнэтэй автобусны паянг хэрэв мартчихаагүй бол нийтээо Улаан балаар үзсэн байх. Тэрний дэргэд түрийвч даллаж мөнгөжүүлдэг арга чинь хажууд нь болхи бүдүүлэг эд л дээ. Гэхдээ л зүгээр мөнгөтэй болчих санаатай түрийвч даллагад чихэлдэгсэд чинь ядахнаа 10 төгссөн гарууд шүү. Дотор нь Америкт мастер хамгаалсан залуус хэд хэд сууж байсан даа. Бидэнд 4-р ангид заадаг Түмэн бодисын хичээлийг гурилдаад өнгөрөөсөн юм биш үү?
Өнөөдөр зургаан жил үргэлжилсэн Дэлхийн II дайн дууссаны 75 жилийн тэгш ой болж байна. Хүний түүхэнд болсон хамгийн аймшигт энэ дайныг дуусгахад Монгол улс дэлхийн шударга ард түмнүүдтэй нэгдэн дайсныг дарахад хувь нэмрээ оруулсан нь Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах маш том ололт болсон юм. 1. Дэлхийн II дайны ялагсадын талд орсноороо олон улсын тавцанд нэр хүнд олсон. 2. Москвад болж байсан СССР-Хятадын хэлэлцээрт хоёр тал БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүргэсэн том хүчин зүйл нь энэ болсон. 3. БНМАУ-ын тусгаар тогтнолыг Гоминданы Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх хариуцлагыг АНУ нэр төртэйгээр гүйцэтгэсэн. 4. Монголын одоо байгаа статус квог хүлээн зөвшөөрөх Ялтын гэрээ энэ явцын үр дүнд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх гэсэн томъёлол болон тогтсон. Монгол ялсны учир энэ!
Энэ тухай МОНГОЛ ТҮҮХ номын 4-р хэвлэлд бичсэн хэсгийг сонирхуулж байна.
Возможно Путин рассержен и не находит места, т.к. он впитался советской идеологией, описывающей Вторую Мировую войну как Великую Отчественную 1941-1945 г.г Наверное статья не об исторической правде, а о его «словах от сердца» к своему народу.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Түүхийн шинжлэх ухаанд “Түүх бичлэг” гэж бас нэгэн том цар хүрээ бүхий маш чухал, аягүй бол тэргүүлэх ч байж магадгүй салбар бий. Түүх бичлэг нь тодорхой үе, салбар, газар орны цэдгийг сонгон олон түүхчдийн бүтээлүүдийг цуглуулан “оёж” нэг системд оруулаад нэгдсэн дүгнэлт, гаргалгаа өгдөг ухаан. Түүхийн шинжлэх ухааныг өөрийг нь судалдаг ухааныг Historiography гэдэг ч гэж тайлбар тольд “тайлбарлах” юм билээ. Миний бүтээл бол Монгол түүх хэмээх түүх бичлэг болой.