Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд л мань хүний баадууг нь мушгиад тавьчихсан хүүхэлдэйнүүд орилоод л гүйлдээд явах юм. Монгол тэртэй тэргүй Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Эзэний одоо эдэлж байгаа эрх мэдэл нь соёлжсон аль ч орны Ерөнхийлөгчийн санаархаад ч олдохгүй хэм хэмжээ. Мугабэ, Чааваас, Ким Чэн Ир, Лукашенко, Каримов нар л ийм хэмжээний эрхтэй байх.
Монголд орж ирсэн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах сонирхол ч тэдэнд л илүү их байсан. Иймээс эсэргүүцлийн жагсаал цуглаан, эвдэн сүйтгэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, өдөөн хатгах, санхүүжүүлэх илүүтэй шалтгаантай юм. Үүнд автахын тулд нэгдүгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хөөрхөн тэнэг байх шаардлагатай. Энэ хоёр шаардлагыг хангасан хүмүүсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.
Манай үеийнхэн “Хувьсгалын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлаж болдоггүй юм” гэсэн марксист сургаалиар хүмүүжсэн болохоор хүмүүс бие биенээ алж л баймаажин хийдэг зүйл гэсэн битүү хатуу ойлголттой өссөн. “Ардын хувьсгалын партизан” хэмээх дээрээс бэлдэж өгсөн бэлэн дурсамжтай хэсэг өвгөнийг эс тооцвол байлдаантай хувьсгал үзсэн хүн бидний дунд байсангүй.
Манжийн дарлалд байсан, хятадын колони байсан зэрэг тайлбар нь гадаад монголчууд 220 жилийн турш Хятадын нэг хэсэг байсан ба нэгэн өрх гэртээ эргэж нэгдэх тухай элдэв утгагүй хэл ярианы түүхийн баталгаа буй болгох гэсэн том шалтаг юм
Нийгмийн даатгалын хөрөнгө бол иргэдийн татвараар буй болсон баялаг. Одоо тооцоогоор тэдэнд дөрвөн ихнаяд төгрөг байх ёстой. Хоёр ихнаядыг нь Засгийн газар “зээлж аваад” дашийншог. Нөгөө хагасыг дарга нь энд тэндэхийн банкинд ээлжилж тавин хүүг нь хусч суудаг. Ийм опперацийн дүнд зарим банк хямралдаад эргэж өгөхөөсөө өнгөрсөн. Та бүхэнд энэ “бизнес” аль зэрэг таалагдаж байна???
Эцэст нь нийгмийн тогтолцоо буруудаад ирэхээр тухайн үед улс орныг удирдан аллагаас цөллөг хүртэл зохион байгуулж байсан этгээдүүд гэхээсээ тушаал биелүүлж цусанд гараа дүрсэн, цөллөг гадуурхалтыг биечлэн гүйцэтгэж байсан, шүүх прокуророор ялласан, ялын төлөвлөгөө уншсан хүмүүс түүхийн өмнө бүх буруутан нь болоод дуусдаг юм билээ. Гэтэл Цэдэнбал, Чойбалсангийн хөшөө дурсгал Монголоор нэг байж л байгаа биз дээ?