Монгол кино 46 жилийн дараа дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас шагнал хүртэв. ТРИО кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагналыг хүртсэн юм. Энэ шагналыг авахын тулд дэлхийн 100 гаруй улсын 5000 кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдэн, сүүлчийн мөчид энэ хүндтэй шагналыг авсан юм. Энэхүү наадмын тухай Варшавын кино наадмын захирал ноён Stefan Laudyn-тай хийсэн ярилцлагыг наадмын багийн бэлдэж өгсөн видео бичлэгүүдтэй цуг та бүхэнд хүргэж байна.
#кино
#трио
#варшав
Нью Йорк хотын НҮБ-ын төв байрны хүндтэй индэр дээр Дөөлөө хүү англиар илтгэл тавьж, даунтай Монгол иргэний эрхийн асуудлыг дэлхийн тавцанд хөндөж байв. Нэг жилийн өмнө яг энэ өдөр буюу Дэлхийн дауны өдөр (Хүний 21 дэх хос хромосом гурвалсан байдаг тул Дэлхий даяар 3 сарын 21-ний өдрийг Дауны өдөр болгосон түүхтэй) Швейцарийн Женев хотноо байрлах НҮБ дээр уригдан илтгэл тавих хүндтэй боломж надад гарсан.
#даун синдром
#хэнийг ч бүү үлдээ
#хайр
#хүндлэл
#ялгаатай хөгжил
“Синдикат ярилцлага–Эксклюсив” 21 дэх дугаараа танд өргөн барьж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор рэппэр Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ уригдлаа. Нэвтрүүлгийг текст, видео хэлбэрээр уншиж, үзэхээр мульти форматаар оруулж буйг хүлээн авна уу!
#үнэн
#эго
#эрх чөлөө
Манай нэвтрүүлгийн 52 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. Цар тахлын эрсдлийн удирдлага, гадаадад гацсан Монголчуудын асуудлыг энэ дугаараар хөндлөө. Нэвтрүүлгийн зочдоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхгэрэл нар оролцлоо.
#коронавирус
#гадаадад гацсан монгол
#хөл хорио