Сайхан хүмүүстэй танилцан ярилцаж, тэдний туршлага мэдлэг, зорилго, алдаа, амжилтын түүхийг сонсох дуртай. Ажлаар Солонгост явж байгаад Circular economy, Bio energy, Bio fuel, ESG, Shared Value-г бизнесээрээ дамжуулан бодитой хэрэгжүүлж буй Dansuk Industrial Co., Ltd-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Seung-Uk, Han-тай ярицлсанаа хуваалцаж байна.
#солонгос
#тогтвортой хөгжил
#хамтын үнэ цэн
#circular economy
#egs
#shared value
#bio fuel
#bio energy
Монгол Улсын санхүүгийн зах зээл маш сонирхолтой үе дээрээ явж байна. Уламжлалт салбарт бүтээлч түйвээлт явагдан энэ хэрээр шинэ сорилт ба шинэ шийдэлтэй та бид тулахаас өөр аргагүй болжээ. Энэ дундаас уламжлалт банкны бизнес болон “алдарт” койны бизнесийн дундын хөрөнгө оруулалтын шийдэл болсон хамтын санхүүжилт буюу краудфандингийн талаар мэдээлэл түгээх зорилгоор 69 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, краудфандингийн “FinBerry” компанийн захирал Л.Батхуяг, “Ulzii&Co Capital” компанийн захирал Б.Өлзийбаяр, “Money Market Fund” компанийн захирал Г.Батжаргал нар уригдлаа.
#хөрөнгийн зах зээл
#эдийн засаг
#краудфандинг
#краудфанд
#мөнгөний зах зээл
#биржийн бус зах зээл
Монгол Улс Австрали улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ жил 50 жилийн түүхт ой тохиож буй. Энэ үйл явдалд зориулан манай баг 67 дахь дугаараа бэлтгэлээ. Зочдоор Монгол Австралийн нийгэмлэгийн тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин, Австрали Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дайвид Прэстон, Монгол дахь Австралийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга асан Э.Номингэрэл нар уригдлаа. Манай нэвтрүүлгийг мульт форматаар хүлээн авна уу.
#монгол
#австрали
Орчлон ертөнц, сансар огторгуйн өнгөрсөн, эдүгээ, ирээдүйн тухай Космос хэмээх Карл Саганы ном нь монгол хэл уншихаар орчуулагдан хэвлэгдэн гарчээ. Энэ номыг Хокингийн “Цаг хугацааны түүх” номтой зэрэг уншвал ямар ч гоё кино үзсэнээс илүү мэдрэмжийг авах болно.
#сансар
#орчлон
#ертөнц