Турк улсын хөгжил, иргэдийнх амьдарч буй нөхцөл нь дайн дажинтай хөршүүд дотроосоо тод ялгарч байна. Хүн ам нь 76 сая, газар нутаг нь Монголын талтай тэнцэх юм. 2013 онд ДНБ нь 830 тэрбум ам.доллар болж дэлхийд 15, Европт долдугаар байр эзэлж, нэг хүнд 12.000 ам.доллар ногдож буй.
#нийгэм
#нийтлэл
Монгол Улсын нийслэлд эдүгээ 1.3 сая иргэн амьдарч байна. Тэдний 190 мянга буюу 317 мянган өрхийн 60 хувь нь гэр хороололд оршин сууж буй аж. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцанд хурдан оруулах эсэх нь зөвхөн орон сууцны ч асуудал биш, Монгол Улсын хөгжлийн томоохон сорилт юм.
#эдийн засаг
#нийтлэл
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 онд 17 их наяд төгрөгт хүрч 11.3 хувиар өсчээ. Гэхдээ энэ хэрээр дундаж монгол хүний орлого өссөнгүй. Учир нь амьдралын өртөг 10.3 хувиар нэмэгдсэний улмаас иргэдийн худалдан авах чадвар ердөө л ганцхан хувиар өсчээ. Үүнээс гадна төгрөгийн ханш 30 хувиар унаж, хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг Монголын эдийн засагт хүчтэй цохилт өглөө.
#эдийн засаг
#нийтлэл
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шанси мужийн Тайюань хотод олон улсын коксжих нүүрсний дөрөв дэх чуулган болов. Чуулганд нүүрс олборлогчдоос гадна нүүрс, төмөр, гангийн үйлдвэрийн холбоод, худалдан авагчид, нийлүүлэгчид, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөрөнгийн биржийнхэн оролцов. Тус чуулган Монгол Улс нүүрсний бодлогоо зах зээлийн бодит байдалд тохируулахад чухал хувь нэмэр болох нь тодорхой.
#эдийн засаг
#нийтлэл
Одоохондоо элбэг болохоор нь бид усыг үнэлэхгүй байна. Гэтэл усгүйгээр хүн нэг ч хоног амьдарч чадахгүй. Цөлд цангаад үхэх гэж байгаа хүн аяга усны төлөө алт, мөнгө, юугаа ч хайрлахгүй. Ус гэх энэхүү нандин эрдэнийн бодит үнэ цэнийг монголчууд бид хэзээ, яавал бүрэн ойлгож, түүнийг хайрлан хамгаалж, ариг гамтай хэрэглэх юм бэ? Бүх усаа барж, хатаж үхэхийн даваан дээр л ойлгох гэж үү?
#нийгэм
#нийтлэл