Мөнхбаясгалан

@munkhbayasgalan
74
нийтлэл
5,876,866
уншигдсан
2,818
сэтгэгдэл

Захиалагч хайх дон

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийн хэрэг шийдэгдэж, тэрээр 4,6 жилийн хорих ялаар шийтгүүллээ. Шүүх хурлыг нээлттэй хийсэн болохоор цахим ертөнцөөр нэг шуугиан дэгдэв. Дэгдэв ч гэж дээ “дэгдлүүлэв”. “Ард түмэнд үнэтэй очиж байсан нүүрсийг хямдруулж өгсөн нь гэмт хэрэг гэж үү”,
#нийгэм #нийтлэл

Сайхан сэтгэлээр “хуурах” нь...

Нэг зуун хорин мянга хүрэхгүй хүн амтай жижигхээн тосгон байх юм. Манайхаар бол сум юмуу даа. Гэхдээ Монголд биш Америкт л даа. Далайн эрэг дээр орших тэр жижигхэн суурингийн иргэд бүгд бие биенээ танина. Тэнд аж төрөн суудаг айл бүхэн хөршийнхөө амьдралыг гэрийнхээ хөргөгчинд юу байгаагийн адил нэгд нэгэнгүй мэднэ.
#чөлөөт цаг #нийтлэл

Ерөнхийлөгчийн хөрөг

Ерөнхийлөгчийн хөрөг зурагтай холбоотой нэгэн хэрэг мандлаа. Энэ нь манай улсын зарим дарга, түшмэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөг зургийг зөвшөөрөлгүйгээр өрөөндөө залсан явдал юм. Уг нь энэ тийм ч сүйдтэй асуудал биш.
#улстөр #нийгэм

Иргэн Ж.Гадинжид: Баянсэлэнгэ сайд биш Н.Энхбаярын өмгөөлөгч л байвал таарна

Энэ удаагийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочноор Баянгол дүүргийн XIX хорооны иргэн Ж.Гадинжид оролцлоо.
#нийгэм #нийтлэл

Танк хүлдэг Засгийн газар

Засгийн газарт УИХ дүн тавив. “Танхимыг бүрдүүлж байгаа 19 сайдаас 17 нь УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашиж байгаа учраас хэмжээгүй их эрх мэдэлд бялуурч ажлаа муу хийлээ. Тиймээс энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс больцгоо та нар....” гэв. Энэ бол сануулга. Бас энгийн үнэн байв. Харин энэ энгийн үнэнд Ерөнхий сайдаасаа эхлээд түүний кабинетийн гишүүд багтартлаа уурсах юм гэж санасангүй...
#улстөр #нийтлэл

Сайдын цалин авч л байгаа бол сонирхлын зөрчилтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан “давхар дээл тайлуулах” хуулийн төслийг УИХ энэ пүрэв гарагт дахин хэлэлцэнэ. Уг нь өнгөрсөн намар хуульчилах ёстой байсан ч АН засварлага авч, түрүүчийн долоо хоногт шийдчихье гэтэл “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авсан билээ. Ааг цоог хийж өдөр хоногуудыг цааш татсан улс төрийн завсарлага дуусна.
#улстөр #нийтлэл