NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

ЭСЭРГҮҮ СУРАХ БИЧИГ: ШИНЖЛЭХ УХААНЫ ЗУРАГТ ХӨТӨЧ

Энэ номыг харахаас дургүй хүрдэг сурах бичгээс чанх эсрэг арга барилаар бүтээсэн, нэг үгээр “эсэргүү сурах бичиг” гэж болно. Гэхдээ шинжлэх ухааны мэдлэгийг тархи толгой зовоолгүй ойлгуулна. Энгийн үг хэлээр, маш ойлгомжтой зураг дүрслэл, инфографикаар баян учир хүүхдийн сонирхлыг татах увдистай. Ном 256 нүүртэй, хэмжээ нь цүнхлээд явахад яг тохирно.

АРДЧИЛАГЧИДГҮЙ БОЛ АРДЧИЛАЛ ГЭЖ ҮГҮЙ

АНУ-ын улс төр судлаач, улс төрийн эдийн засагч, олон улсын харилцааны эрдэмтэн, зохиолч Фрэнсис Фукуяамагийн "Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн" номоос

Оксфордын тун товчхон танилцуулга цуврал

1995 оноос Оксфордын их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Тун товчхон танилцуулга цуврал нь эрүүл мэндээс буддын шашин, материал судлалаас сонгодог бүтээл, урлагийн түүхээс даяаршил хүртэлх өргөн хүрээний сэдвүүдийг богино хэлбэрээр бүрэн утгыг илэрхийлдэг. Боть бүр нь үзэл баримтлал, хамрах хүрээ болон сэдвийн талаар сонирхолтой үнэлэмж, гол санаа, сэдэв, аргачлалын тухай ойлголт өгдөг. Оксфордын шилж сонгосон мэргэжилтэн, зохиолчид нь мэдлэгээ хөгжүүлэхийг эрмэлзэгчдэд хүндхэн сэдвүүдийг ойлгоход хялбар байдлаар бичдэг. Орчин үеийн уншигчдын сонирхлыг татсан энэ цуврал 700-аад сэдвээр бичигдэн гарч, өргөжин тэлж, тогтмол шинэчлэгддэг бөгөөд ямар ч ойлголт, сэдвийн товч гарын авлага болно

Шинжлэх ухааны түүхэн товчоон

Dorling kindersley-ийн тогтсон жишгээр зурагт өгүүлэмж бүхий зугаатай танин мэдэхүйн ном.

Дашцэвэгийн Сэнгээ

Монголын яруу найраг судлаач эрдэмтэн Д.Цэнд “Дашцэвэгийн Сэнгээ бол орчин үеийн Монголын уран зохиолын гэрэлт од” хэмээн нэрлэжээ. Энэ бол аятайхан л сонсогдож байна. Сэнгээ шүлэг сайн бичдэг түүнийгээ сайхан уншдаг гал бадарсан найрагч байсныг мэдэх нь гэрчлэх байх, мэдэхгүй нь уншаад ойлгох биз.
#сэнгээ #яруу найраг #ном

История Монголии

Хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулсан Монголчуудын уг гарал үүслээс эхлээд өнөөгийн үеийг хүртэл үзүүлсэн 2 дэвтэр ном. Баабарын Монголчууд: Нүүдэл, Суудал ном нь Монгол номнуудаас гадаадын хамгийн олон хэлэнд орчуулагдсан ном бөгөөд энэхүү ном орос хэл дээр хэвлэн гарлаа.
#чөлөөт цаг #нийтлэл