NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

НЭПКО ХХК-ийн асрыг нэгжиж үзвэл...

Хүн бүхэн уншиж чаддаг боловч өдөр бүр ном тэврээд суух нь үгүй. Алба ч үгүй. Уншдаг хүмүүсийн дийлэнх нь уран зохиолд дуртай. Уран зохиолтой нөхөрлөвөл төсөөлөх чадвар нэмэгдэж, үгийн сан баяжиж, стресс арилж, ой тогтоолт сайжрахаас гадна бусдыг ойлгож сурдаг гэдэг. Нэг нийгэм нөгөөгөөр солигдож, зах зээлийн системд шилжих хүртэл монгол хүмүүс үзэл суртлын цензур давсан ном хэвлэл уншдаг байв. Ямартаа ч унших дадал тэр үеэс тогтсон юм. Өнөөдрийн монгол уншигчид сонирхлоороо олон бүлэгт хуваагддаг. Тэр бүхэнд зориулагдсан ном байж таарна. Бас хэн ч уншдаггүй ном байдаг. Сүхбаатарын талбайд 2023.05.26-28 өдөр зохион байгуулагдах Номын баярт оролцох НЭПКО хэвлэлийн газрын асрыг хамтдаа нэгжицгээе. ​​​​​​​​​​​​

Улс төрийн философи

“Хэн, юу авч байна?”, “Хэн хэлэв?” гэсэн хоёрхон асуулт улс төрийн философид бий гэлцдэг. Үүнийг туйлын үнэн хэмээн үзэж болохгүй ч асуудлын маань эхлэх цэг болж чадна. Эхний асуулт эд баялаг, эрх, эрх чөлөө хэнд, хэрхэн оногдож байгаа асуудлыг хөндөж байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Хаданд мөнхөлсөн зан үйл

Эртний хадны зураг буюу петроглиф гэдэг нь давтах, сийлэх, зүсэх, төнхөн зорох, хусах, үрж зүлгэх зэрэг аргаар хадны гадаргуунд уран дүрс, загвар, тэмдэг үлдээснийг хэлнэ. Эдгээр аргаар урласан ховил, дүрслэлүүдийг будаагүй буюу будаг хүргээгүй байдаг.


Цөмөөхэй дахин хэвлэгдлээ

​ Э.Т.А Хоффманы цөмөөхэйн тухай сонгодог үлгэрээс сэдэвлэсэн энэхүү үлгэрийн номд Ан Лэйсэн түүнийг цоо шинэ өнцгөөс харуулжээ. Нүдэнд дулаахан, анхаарал татам зургууд таныг хулганы хаан хийгээд үзэсгэлэнт Чихрийн шидэт дагины ертөнцөөр аялуулна. Тав ба түүнээс дээш насныхан болон ид шидийн ертөнцөд дурладаг хүн бүрд зориулсан ном.

TASCHEN

Нэпко хэвлэлийн газар эрхэм хүндэт уншигч та бүхнийг 2014 оны 1 дүгээр сарын 17-18-ны хооронд SKY их дэлгүүрийн нэгдүгээр давхарт зохион байгуулагдаж буй ТААШААХ УРЛАГ TASCHEN гадаад номын үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, дэлхийн ном хэвлэлийн зах зээлд тэргүүлэгч Taschen-ий гайхамшигт номуудыг таашаан сонирхохыг урьж байна.
#нийгэм #нийтлэл